Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Нямдорж: Б.Булган төрөөс хохирол нэхэх бүрэн эрхтэй

2017-3-31
0
ЖИРГЭХ

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. Тэрбээр С.Зориг агсны хэргийн баримт нотолгоо, мөрдөн байцаах явцын талаарх зарим баримт болох хэрэгтэн Ц.Амгаланбаатарын Т.Чимгээ болон Т.Содномдаржаа нарт илгээсэн мессеж, мөн  Ц.Амгаланбаатар хүний өмнөөс ял үүрдэг гэсэн нотлох баримтуудыг дэлгэсэн юм. Энэ үеэр Ц.Нямдорж сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

 

 

- Та дээрээс энэ хоёр хүнийг хэрэгт холбогдуулж байна гэлээ. Таны бодлоор энэ хоёр хүнийг холбогдуулах шалтгаан нь юу юм бол?


- Би яаж мэдэхэв. Миний ярьсан зүйлүүд тухайн үедээ шалгагдаж байсан зүйлүүд шүү. Илэрхий ойлгогдож байгаа юм бол Ц.Амгаланбаатар худлаа хэлдэг, хүн гүтгэдэг. Дэндүү ойлгомжтой харагдаж байгаа биз дээ. Нэг зүйлийг хэлье. Жилийн өмнө надад энэ талаар өргөдөл ирсэн. Тухайн үед алдаа гарах магадлал өндөр байна шүү. Хэргийг таньдаг прокуроруудын баг гаргаад давхар хянуул гэж цагдаа, шүүхийнхэнд хэлсэн. Нууцын журмаар албан бичиг явуулсан. Гэвч хүлээж аваагүй.

 

- Та бол Хууль зүйн сайдаар олон жил ажилласан хүн. Тухайн үед энэ хэргийг илрүүлэх боломж байгаагүй юм уу?

 

- Хууль зүйн сайдаар ажиллаж байхад энэ хэрэг дээр ажлын хэсэг гарч нууцын журмаар ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ сайд хүн хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын ажилд хөндлөнгөөс оролцох ёсгүй. Тэр дундаа улс төрч. 2003 онд нотлох баримттай мэдээлэл өгвөл 500 сая төгрөгийн урамшуулал өгнө гэсэн Засгийн газрын тогтоол гаргуулах гээд бүтээгүй л дээ.

 

- Та УИХ-ын даргын хувиар мэдээлэл хийж байна уу эсвэл прокурор, мөрдөн байцаагчийн зүгээс мэдээлэл хийж байна уу?


- Би УИХ-ын дэд дарга хэвээрээ байгаа. Би мөрдөн байцаагч биш. 61 хавтаст хэрэг байна гэж дуулдана билээ. Би тэр хэргийн хавтасыг ч үзээгүй. Тийм эрх надад байхгүй. Миний ярьж байгаа зүйл бол эдгээр хоёр хүнийг баривчлахаас өмнө юу болсныг дэлгэж байна. Би баримтгүй, хуулийн байгууллага шалгаагүй юм яриагүй. Яагаад энэ талаар дуугарч байна вэ гэвэл хэрэгт холбогдсон хүмүүсийн ар гэрийнхэнд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болоод байна. Миний бурхан болсон ээжтэй ижил хүмүүс өдөр, шөнөгүй нойргүй хоноод арга нь барагдаад байна. Төр хэтэрхий их дээрэлхэж байна. Монголын төрд, хуулийн байгууллагад ийм зүйл байж болохгүй.

 

- Таны ярианаас Ц.Амгаланбаатар бол олон хүний амь насыг хөнөөгөөд бүх насаараа хоригдох хүн. Энэ хүн энэ хэргийг үүрээд, хажуугаар нь олон хүнийг золиос болгож байгаа нь хууль хяналтын шударга бус байдлаас ийм байдалд хүрлээ гэж ойлгогдож байна?


- Тэгж ойлгож болно. Нэг зүйлийг хэлье. Чимгээд бичсэн мессэж дотор “Гэрт чинь орой хүмүүс ирнэ. Хүйс тэмтэрнэ”. Бас нэг заваан үг хэлсэн байна. “Гичий минь надад цаазыг ял оноосон. Гэхдээ юу болсныг мэдэж байна уу чи” гэсэн байна. Энэ хүн хичнээн хэрэг хийгээд ч цаазын ял сонсохгүй гэдгээ мэдэж байна шүү дээ. Аюул байна уу.

 

- Нэг ярилцлагандаа прокурор шүүхийн байгууллагын захиалгаар  ажиллаж байна гэж ярьсан байсан. Хэний захиалгаар энэ хүртэл явчихав. Энэ талаар юу гэж бодож байна вэ?


- Энэ талаар шалгаж байж ярина. Ямар ч байсан захиалга байгаагүй бол ийм баримтаар, ийм хаалттай байдлаар хэргийг шийдэхгүй. Би уг нь прокурорын боловсон хүчин. 10 жил хэрэг уншчихсан. Хэргийн өнгө, цаад учиг, сүлжээ холбоог гадарлаад байдаг хүн шүү.

 

Яахаараа Чимгээгийн хашаанд хүний цогцос аваачиж хаядаг юм. Цогцос аваачиж хаяхын өмнөх өдөр нэг хүн Чимгээгийн нөхөртэй тааралдсан байгаа юм. Гэрт нь ирж архи ууж хоночихоод маргааш нь гар утсаар оролдож байгаад аваад алга болчихсон. Өглөө нь хашаанд нь цогцос байсан. Энэ юу вэ? Аюултай юм бодогдохгүй байна уу. С.Зоригийн хэрэг яагаад илэрдэггүй юм бэ гэж их асуудаг. Хэрэг гарсан орой гэрээр нь 70 хүн ороод гарсан шүү дээ. Хэргийн бүх ул мөр алдагддсан. Хэргийн газрын үзлэг хаагдвал хэрэг илрэх бүх боломж хаагдчихдаг. Хэргийн газар дээр бурхан багшийг ч бүү оруул гэж би хуулийнханд хэлдэг.


- Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээчихлээ. Одоо Дээд шүүх ямар шийдвэр гарах бол гэсэн хүлээлттэй байна?


- Би яагаад энэ асуудлаар хэвлэлд мэдээлэл өгөөд байна вэ гэвэл шүүхийн таслан шийдвэр нь хүчин төгөлдөр болчихсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээчихээр хүчин төгөлдөр гэсэн зэрэглэлд ордог. Үүний дараа юм ярьж болдог юм. Одоо Дээд шүүх гэсэн ганцхан бололцоо бий. Гэхдээ би эргэлзэж л байна.  Энэ хэргийн анхан шатны шүүх хурал болох өдөр бүлгийн хурал дээр урьдчилсан байдлыг харахад таслах бүх байдлаа хангачихлаа. Давж заалдах шатны шүүх хэвээр үлдээнэ шүү. Харж л байгаарай гэж хэлж байсан. Яг л хэлснээр болсон.

 

- Б.Булганы талаар ОХУ-д оргонол хүссэн гэх мэдээлэл гарсан байна. Оргонол хүсэх боломжтой юу?


- Б.Булгантай холбоотой зүйлийг ёстой мэдэхгүй. Ганцхан зүйл хуулийнхнаас асуугаад байгаа юм. Бүтэн жил хорьчихоод суллаж байгаа юм. Одоо наад хүн чинь хохирол нэхнэ. Яах вэ гэж. Гэвч хариулт байдаггүй. Үнэндээ Б.Булганыг өнгөрсөн хугацаанд сэжигтэн ч биш, хохирогч ч биш хэн ч биш болгочихсон. Тэгэхээр хуулиараа төрөөс хохирол нэхэх эрх түүнд бий. Эрүүгийн хуульд энэ талаар бүхэл бүтэн нэг бүлэг байдаг. 90-ээд онд Барамсай гэдэг хүн “Шоронгоос өшөө авагчид” гэсэн юм бичээд бөөн шуугиан болж байлаа. Тэр үед Мягмар гэдэг хүний мэдүүлгээр Улсын прокурорын газар Дугархорлоо гэдэг хүний хэргийг шийдвэрлэж байсан юм. Яг үүнтэй ижил үйл явдал эргэн тойронд болоод байна. Нарийндаа энэ хэрэг өмгөөлөгчгүй явагдаж байна шүү дээ. Захиалгаар хөнөөсөн гэдэг. Яахаараа хэрэгтнүүдэд нь ял өгчихөөд захиалагчийг нь хайдаг билээ. Тэр захиалагч нь энэ хүмүүс биш байна гээд, өөр хүмүүсийг гаргаад ирвэл яах вэ.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (29)

  • Songogch (66.181.179.190)
    Odoo bolio oo. Yamar prokuror bish. Sain xuuli gargaxaa l bod. Songogchid sain xuuli garga gej songoo biz dee. 25 jil muu xuuli gargaad tuuniixee araas zuuralg geegui shuu
    2017 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (99.100.111.145)
    Энхбатын хэлмэгдүүлж Зоригийн хэрэг илэрсэн гэж шуугиан тарьж сонголт авч байх үед Нямдорж хууль зүйн сайд байжээ.Шудрага царайлсан төрийн хутгуур бүү итгэ.Ерөнхийлөгчид нэр дэвших чадварт байхгүй Бакалвар,хар енэргээ дүүрсэн хараалын эзэн
    2017 оны 04 сарын 08 | Хариулах
  • БАЛИАР НЯМДОРЖ (212.16.20.122)
    БАЛИАР НЯМДОРЖ БАЛИНЧ ЦАРАЙЛАЛГҮЙ МОНГОЛЫН ТӨРӨӨС ҮГ ДУУГҮЙ БУУХ ЦАГ БОЛСООН. ОДОО ХАНГАЛТТАЙ. ЧИНИЙ ҮГИЙГ НОХОЙ ТООЖ ШИНШЛЭХГҮЙ.
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.189.98)
    Хятадын тагнуул амаа тат
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.179.29.186)
    ЯДАРСАН ИРГЭДЭЭ САНАА ТАВЬ
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Энэ хэргийг их л хүчтэй шуурхай явуулаад байгаа юм даа. Эрх мэдлээсээ буухаас өмнө амжуулах гээд байгаа юм биш үү? 25 жилийн дараа шороонд булуулсан байж таарна.
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • Zochin (103.229.120.231)
    Ene yagaad Bulganiig o ooroo do baigaa yum bol.
    2017 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.187.129)
    Zahialagch todorhoi nymdorj bulgany umguulugch yum uu
    2017 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (46.101.127.145)
    Нямдорж энэ мэдээлэл өгч байхдаа Булганыг оргон зайлуухах гэж байгаа талаар асуухад маш их сандарч байсан. Тэрээр энэ талаар Тусгай алба мэдсэн байна гэдгээр хэлсэн тэгэхлээр энэ үнэн байх магадлал бүүр өндөр байна. Нуухын авах гэж байгаад нүдийн сохлон гэдэг шиг өөрөө үг алдсан байсан.
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.10.23.107)
    Тэнгүүдээ хууль яриж байна хуулиар бол Булган төрөөс одоо хохирол нэгэх ёстой Гэмгүй хүнийг олон сар шоронд хориж сэтгэл санаа болон бие мах бодь эрүүл мэндийг хохироосон гэж хохирлоо хэхэх ёстой
    2017 оны 04 сарын 02 | Хариулах
  • мэнгэт (202.179.31.116)
    Нямдорж Булган 2 холбоотой юм байна даа муу өмхий дүрвэд 18 жилээс илүү нууж чадсангүй дээ
    2017 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (51.15.39.2)
    Үхсэн нохойн баас энэ МАН-ыэ үед энэ хэрэг гарсан энэ хэргийн газрыг аль намын хүмүүс балласан бээ. Нямдорж захиалагчийг мэдхийн дээдээр мэдэж байгаа
    2017 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (51.15.39.2)
    Үхсэн нохойн баас энэ МАН-ыэ үед энэ хэрэг гарсан энэ хэргийн газрыг аль намын хүмүүс балласан бээ. Нямдорж захиалагчийг мэдхийн дээдээр мэдэж байгаа
    2017 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (51.15.39.2)
    Үхсэн нохойн баас энэ МАН-ыэ үед энэ хэрэг гарсан энэ хэргийн газрыг аль намын хүмүүс балласан бээ. Нямдорж захиалагчийг мэдхийн дээдээр мэдэж байгаа
    2017 оны 04 сарын 01 | Хариулах
  • зочин (202.179.31.77)
    Нямдорж Зоригийн хэргийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа юм байна тэгээд сандраад анхаарал сарниулах арга хайж байна шдээ Ер нь Нямдорж хүний чанар тааруу хүн Энхбаяр дээш нь татаад өөрөө хөлөө гозолзуулаа биз дээ Энэ хүнийг болон хүний МАН-ыг УИХ-д олон удаа сонгоод та бидний амьдрал дээрдэв үү?
    2017 оны 04 сарын 01 | Хариулах
  • иргэн (103.26.195.182)
    хэргийн ул мөрийг баллахад гол үүрэг гүйцэтгэсэн Мөрөнг яагаад дурдахгүй байна өөрөө захиалагчидтай булгантай холбоотой юм биш биз
    2017 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.41.191)
    Нямка их сандарч байна даа! Захиалагч нь хэн гэдэгийг нь мэдэж л байгаа даа. Бас холбогдох гээд байгаа болхоор л сандраад байна аа даа!?
    2017 оны 04 сарын 01 | Хариулах
  • зочин (202.179.25.73)
    Нямдорж чанга ярьж шударга царайлдаг их л сонин хүн дээ. Дээхэн үед Хятадын тагнуул гээд яриа гарсан энэ бараг үнэн байсан байх. Монгол улсын аюулгүй байдал эдийн засгийн хүнд үе бүрт дандаа алсуураа Хятадын эрх ашгийг хамгаалсан зүйл ярьж түүнийгээ цээжээрээ хамгаалдаг юм.Эрдэнэтийн асуудал гэхэд үндэснийхээ хөрөнгө оруулагчдыг шоронд орж шороонд булуултал муулаад 49 ийг төрд авлаа. Удахгүй 49-ийн маргаан олон улсын шүүхэд очиход Монголын засгийн газар ялагдана. Дараа нь Ростех компани Хятадад Эрдэнэтийн 49-ийг өндөр үнээр зарна.
    2017 оны 04 сарын 01 | Хариулах
  • зочин (150.129.140.164)
    булгантай vерхэж бгаа гсн vнэн боллоо ш дээ кккк
    2017 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (107.77.97.19)
    Bid ene tagnuulchaas hezee salah ve Uurgee guitsetgeseer l bgaa shuudee
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • Балт (66.181.182.74)
    НЯМДОРЖ ХААНА ЮУ ЯРИХАА МЭДНЭ ЭЭ.ДООР ХУЦААД БАЙГАА АМЬТАД ДУУГАЙ БАЙ ...Монголын толгоЙ хуульч ..төриин түшээ
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
    • хаа хаа
      монголын толгой хуульч гэнүү тэнэг мал эргүү дарз минь чам шиг хоосон толгой тархииг өчнөөн олон жил амжилттай угаагаад ирсэн цаадаа ч угаах болно
      2017 оны 03 сарын 31
  • Зочин (94.255.202.121)
    Ene khun uuriiguu er ni khen gej bodood erguuteed baina?! Songuuliin shpu khiigeed neg ikh khunleg enerenguo khu bolj kharagdakh geed l boli khutguur mini . Komunist unertei khuulich .!!
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (94.255.202.121)
    Ene khun uuriiguu er ni khen gej bodood erguuteed baina?! Songuuliin shpu khiigeed neg ikh khunleg enerenguo khu bolj kharagdakh geed l boli khutguur mini . Komunist unertei khuulich .!!
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (94.255.202.121)
    Ene khun uuriiguu er ni khen gej bodood erguuteed baina?! Songuuliin shpu khiigeed neg ikh khunleg enerenguo khu bolj kharagdakh geed l boli khutguur mini . Komunist unertei khuulich .!!
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.70.46.219)
    Энэ захиалгаар хэрэг шийддэг шүүхчид. Прокуроруудын үнэн нүүрийг ингэж илчлэх нь маш зөв шүү. Нямка бүү шантараарай. Болж өгвөл захиалагчийг нь эд нараар хэлүүлэх хэрэгтэй шүү ернхлгчид нэрээ дэвшүүлвэл дэжихэд бэлэн бн
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (122.201.31.221)
    Төрийн сайдаар дөрвөнтөө томилогдсон түшээ Засгийн газрын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайдаар гурав, тус яамны тэргүүн дэд сайдаар нэг удаа, нийтдээ 1990 оноос хойш 2009 оныг хүртэл дөрвөнтөө томилогдон ажиллаж буй Ц.Нямдорж гишүүн Ленинградад хуульч мэргэжил эзэмшсэн цагаасаа хойш төрөлх салбараасаа “уяатай” яваа нэгэн. Өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ бас засаг төрийн томилгоогоор ийм олон удаа төрийн сайдаар, тэр дундаа “хууль”-ийн сайдаар ажилласан хүн лав ховор биз. Монголын толгой хуульчдын тоонд зүй ёсоор тооцогддог түүний товчхон намтрыг харах аваас тун тодорхой бас тогтвортой хүн гэдэг нь илт мэдрэгддэг. Их сургууль дөнгөж төгссөн цэл залуухан Ц.Нямдорж Улсын ерөнхий прокурорын газарт томилогдохдоо прокуророос хэлтэс, тасгийн даргаар дэвшин ажиллаж байжээ 1981-1988. Үүний дараа 1988-1990 онд тэрээр Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч болсон байна. Хэдийгээр богинохон хугацаанд уг албан тушаалд ажилласан ч цэргийн хатуухан ёс дэглэм, нарийн дүрэм журам түүнийг хурцалж
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
    • Зочин
      Nyamdorj duugarlaa gedeg xuul sergelee gej oilgoj blno.
      2017 оны 03 сарын 31
    • nyamdorjid
      ih aihtar hun yum tegbel odoo tsadigaa aldaad baigaa offchorchidiig ilchleed ug
      2017 оны 03 сарын 31
  • зочин (202.179.31.43)
    Нямдорж ямар ч сонгуулийн өмнө ингэж аливаа нэг олны анхаарлын төвд байгаа үйл явдлыг улс төржүүлж намдаа болон өөртөө оноо авч сонгогчдыг төөрөлдүүлж хуурдаг аргаа 27 жил хэрэглэж байна даа Цаад санаа нь ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх замаа засаж байна даа хөөрхий
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • хэдэн бууз өгнө (66.181.184.190)
    амгаланбаатар дахин 10 хүн алсан хэргийг хүлээж үүрсэнч нэмж ял авахгүй манайд хуультай. тийм хүнийг бүх гяндангийнхан дотороос эрхэд бүгд хэрэг үүрэх бэлэн байдаг.хэрэгийн үзлэгийн протоколийг чээжлүүлээд болоо .бас жаахан хүчинднэ шагнана болоо.яг л тийм хэрэг .маш муу чадваргүй чнайруулсан жүжиг
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • Zochin (43.228.128.166)
    Olon jil huuli hyanaltiin baiguullagad bh da yu hiij bsiin medrel chini.
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • зочин (202.9.40.9)
    За нямдорж гэдэг бужигнуулаад эхэллээ дээ ганц килограмм элсэн чихэр ч шахаж узээгуй гээд л байсан яалаа одоо зоригийн хэрэгт юу гэж ярихыг нь сонсоод байгаарай 18 жил энэ хэрэгт хамгын ойр байсан хун нямдорж шуу тийм биз
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • Soongo (66.181.177.12)
    Уучлаарай Нямдорж гишүүнээ, миний бодлоор эсрэгээрээ энэ булган гэгчээс харин хохирол нэхүүлэх гээд байна л даа, ийм амархан хэлээд өгөх байсан бол ямар олон жил талийгаачийн гэр бүлийг зовоосон бэ, ядаж ээжийг нь амьд байхад энэ хэргийг нэг тийш болгж болоогүй юм уу гээд хүн чанарын хохирол асуух гээд байна л даа, буруу юу,
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үндэсний чуулганаас Үндэсний хөдөлгөөн рүү: ИЗНН 10.000 манлайлагчаар эрх мэдлийг ард түмэнд буцаана
    9 цаг 47 мин
  • ИЗНН дотоод зөрүүтэй асуудлаа нэг мөр шийдвэрлэж, Б.Батбаатарын тэргүүлсэн хууль ёсны удирдлага, XIII Их хурлын шийдвэр, шинэчилсэн дүрмээ Дээд шүүхэд хүргүүллээ
    12 цаг 21 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
    12 цаг 35 мин
  • Б.Жавхлан: Оюу толгойн зээлийн хүүг бууруулах хугацааг сунгахгүй бол хатуу арга хэмжээ авах ёстой
    13 цаг 26 мин
  • Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дууслаа
    14 цаг 46 мин
  • “Unlock The Mongolian Economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав
    15 цаг 13 мин
  • Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
    15 цаг 30 мин
  • Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
    15 цаг 58 мин
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
    16 цаг 2 мин
  • Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа
    17 цаг 31 мин
  • ФОТО: ДАШТ-ий шөвгийн 16-д Канад хамгийн түрүүнд шалгарч, улсынхаа хөлбөмбөгийн цоо шинэ бахархалт түүхийг бүтээлээ
    17 цаг 41 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна
    17 цаг 53 мин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
    18 цаг 49 мин
  • Элсэлтийн шалгалтын дундаж оноогоор Сүхбаатар аймаг улсад тэргүүллээ
    18 цаг 55 мин
  • Дорноговийн Эрдэнэ суманд E-Nam 3.0 цахим системийг танилцууллаа
    19 цаг 11 мин
  • Ж.Энхбаярын онцолсон ҮГ
    20 цаг 47 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
    21 цаг 44 мин
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
    Уржигдар 09 цаг 30 мин
  • ЭЕШ: улсын хэмжээнд химийн хичээлээр 10, газар зүйн хичээлээр 2, нийгэм судлалын хичээлээр 47 сурагч 800 оноо авчээ
    Уржигдар 09 цаг 23 мин
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
    Уржигдар 09 цаг 06 мин
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК