Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн журам өөрчлөгджээ

2017-3-31
0
ЖИРГЭХ

Барилга, хот байгуулалтын сайд өнгөрсөн хоёрдугаар сарын 6-ны өдрийн 26 дугаар тушаалаар “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг баталсан.

 

Тус журмын 2.2-т түрээсийн орон сууцанд хамрагдах шаардлага хангаж, бүртгүүлсэн иргэдээс заасан ангилал, квот /хувь/-ын дагуу сонгон шалгаруулах ажлыг эрэмбэлж зохион байгуулахаар тусгасан юм. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлийн ангилалд бүртгүүлсэн иргэдийг хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, зэргээрээ адил иргэдийг хөдөлмөрийн чадвар алдсан хугацаагаар тус тус ангилна.

 

Мөн журамд төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны 2017 онд мөрдөх 1м.кв талбайн түрээсийн төлбөрийг нийслэлд 6000 төгрөг, орон нутагт 4500 төгрөг байхаар тус тус шинэчлэн тогтоолоо. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг Улаанбаатар хотод 2016 оны 3 дугаар сарын 21-с 4 дүгээр сарын 1-ний өдрийг дуустал бүртгэж, нийт 2600 орчим иргэний материал журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан байдаг.

 

Түрээслэгч нь түрээсийн гэрээ байгуулахдаа гурван сарын төлбөртэй тэнцэх барьцаа мөнгийг ТОСК-ийн дансанд байршуулна. Энэ удаад “Буянт-Ухаа2” хорооллын 68.59 мкв 3 өрөө байранд эрэмбэлэгдэж хамрагдах иргэд түрээсийн нэг сарын төлбөрт 411.540 төгрөг, гурван сарын барьцаа төлбөрт 1.234.620 төгрөгийг ТОСК-ийн дансанд тус тус байршуулах юм байна. Түүнчлэн цахилгаан болон халуун хүйтэн ус, СӨХ-ны төлбөр зэрэг урсгал зардлыг ашиглалтаасаа хамаарч түрээслэгч нь өөрөө төлөх юм.

 

Бүртгэлд хамрагдсан иргэдийн материал нэг жил хүчин төгөлдөр байх бөгөөд 2016 оны 3 дугаар сард бүртгүүлсэн иргэдийн материалын хүчинтэй хугацаа 2017 оны 3 дугаар сард дуусгавар болгох нь ээ. Дээрх иргэд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт үргэлжлүүлэн хамрагдах хүсэлтэй бол ТОСК-с түрээсийн материал бүртгэлийн тов зарлахад нэмэлт материалаа бүрдүүлж өгөх шаардлагатай юм байна.

 

Харин түрээсийн орон сууцны шинэ бүртгэлийн товыг Засгийн газраас түрээсийн орон сууцны санд орон сууц хуваарилсан тохиолдолд албан ёсоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан зарлах аж. Бүртгэлийг иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр хязгааргүй хугацаагаар хийхээр зорилт тавин ажиллаж байгааг албаныхан дуулгалаа.

 

“Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийн тухайд

 

-Залуу гэр бүл


 -Хувийн байгууллагад ажилладаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн


-Ахмад настан,


-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл


-Төрийн албан хаагч


-Өрх толгойлсон эцэг эх


-18 хүртлэх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл


-Байгалийн  гамшиг, гэнэтийн аюул осолд нэрвэгдэж орон гэргүй болсон өрх тус тус хамрагдана.

 

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд бүрдүүлсэн төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцанд орон сууц худалдан авах боломжгүй юм. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт иргэд 5 хүртлэх жилээр гэрээ байгуулан хамрагдах боломжтой бөгөөд хүсэлтээ ТОСК-д хүргүүлнэ. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, улмаар Улаанбаатар хотод 16000, хөдөө орон нутагт 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлж ашиглахаар зорилт тавин ажиллаж байна. 

 

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол улсын Засгийн газрын 2016 оны 38, 298, 169 дүгээр тогтоолоор нийт 1512 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлээд байна.

 

№

Байршил

МУ-ын ЗГ-ын 2016 оны 38 дугаар тогтоол

МУ-ын ЗГ-ын 2016 оны 298 дугаар тогтоол

МУ-ын ЗГ-ын 2016 оны 169 дүгээр тогтоол

НИЙТ

1

Улаанбаатар

350

223

214

787

2

Дархан-Уул

83

0

69

152

3

Увс

84

0

21

105

4

Ховд

96

0

20

116

5

Архангай

120

0

0

120

6

Сэлэнгэ, Мандал

90

0

12

102

7

Хэнтий, Чингис

96

0

24

120

8

Хэнтий-Бор-Өндөр

10

0

0

10

НИЙТ

929

223

360

1512

 

Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар баталсан 169 дүгээр тогтоолоор “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захиалгаар барьж ашиглалтад оруулсан Улаанбаатар хотод 214, орон нутагт 146, нийт 360 айлын орон сууцыг түрээсэнд хамруулж, метрквадратын хэмжээг 70 хүртлэх м.кв болгон өөрчилсөн. Үүний дагуу Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн Х дугаар хороонд баригдсан “Буянт-Ухаа 2” хорооллын 68,59м.кв 3 өрөө 214 айлын орон сууцны байр болон  Дархан-Уул, Хэнтий, Ховд, Увс аймгуудад захиалгаар бариулсан орон сууцны байруудыг тус тус түрээсэнд хамруулан ажиллаж байгаа юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    13 цаг 54 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    13 цаг 59 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    14 цаг 3 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    14 цаг 11 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    14 цаг 30 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    15 цаг 17 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    15 цаг 51 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    16 цаг 22 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    16 цаг 52 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    17 цаг 10 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    17 цаг 16 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    17 цаг 45 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    17 цаг 57 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    18 цаг 0 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    19 цаг 11 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    19 цаг 27 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    20 цаг 0 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    20 цаг 7 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    20 цаг 19 мин
  • ФОТО: Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах өдөрлөг болж байна
    20 цаг 31 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК