Монгол Улсын хилээр хууль бусаар их хэмжээний хар тамхи оруулж ирэхийг завдсан этгээдийг баривчилжээ.
Тодруулбал, 3-р сарын 24-ны өдөр 15:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан, Бээжин-Улаанбаатарын чиглэлийн нисэх онгоцны зорчигч Монгол Улсын иргэн А гэгчийг өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтэс, Гаалийн хяналтын албаныхан саатуулсан байна.
Сэжигтэн этгээдийн биед үзлэг хийхэд 40 грамм айс буюу мөс гэх химийн гаралтай мансууруулах бодис илэрчээ.
Сэтгэгдэл (4)