
- Залуу гэр бүл – 20 хувь буюу 43 айлын орон сууц /155 иргэн бүртгүүлсэн/
- Төрийн албан хаагч – 25 хувь буюу 53 айлын орон сууц /372 иргэн бүртгүүлсэн/
- Хувийн байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгч – 20 хувь буюу 43 айлын орон сууц /572 иргэн бүртгүүлсэн/
- 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл – 5 хувь буюу 11 орон сууц /13 иргэн бүртгүүлсэн/
- Өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй – 5 хувь буюу 11 айлын орон сууц 16 иргэн /бүртгүүлсэн/
- Өндөр настны тэтгэвэр тогтоолгосон ахмад – 15 хувь буюу 32 айлын орон сууц /795 хүн бүртгүүлсэн
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд – 5 хувь буюу 11 орон сууц /158 иргэн бүртгүүлсэн/
- Байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэд – 5 хувь буюу 10 орон сууц /10 иргэн бүртгүүлсэн/ гэх мэтчилэнгээр хуваарилсан бөгөөд нийтдээ 214 айл шалгарчээ.
Дээрх иргэдийг өнгөрөгч оны гуравдугаар сарын 18-аас дөрөвдүгээр сарын 1-ийг хүртэл бүртгэсэн байна. Бүртгэлд орсон хэдий ч хуваарилагдаж чадаагүй иргэд журмын дагуу материалаа шинэчлэн дахин дараагийн бүртгэлд хамрагдах боломжтой юм байна. Харин дараагийн бүртгэл хэзээ эхлэх талаар мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэнэ гэлээ.
Түрээсийн орон сууцанд орохоор болсон эхний 214 айлын нэрсийг tosk.gov.mn хаягаар орж лавлаж болох юм байна.