Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БҮТ-ийн захирал Ж.Ган-Эрдэнэ: ЭЕШ-ын дүнгээ шалгалт өгсөн даруйдаа мэдэх боломжтой болно

2017-4-03
0
ЖИРГЭХ

элтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-ын дүнг хүлээж цаг алддаг үе өнгөрч байна. Шалгалтын хуудсаа бөглөөд, тэр даруйдаа засагч машинд уншуулж дүнгээ харах боломжтой болох нь. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.

-Өнгөрсөн амралтын өдрөөр зохион байгуулсан “ЭЕШ-2017”нээлттэй өдөрлөгийн талаар тодруулмаар байна. Ямар зорилготой үйл ажиллагаа болж өнгөрөв?

 

-Жил бүрийн хавар ерөнхий боловсролын сургууль төгссөн 40 мянга орчим шалгуулагчид ЭЕШ өгдөг. Энэ үйл ажиллагааг технологийн давуу тал, цахим орчин ашиглаж илүү нээлттэй, ил тод, шуурхай, шударга явуулах зорилготой “ШИЛЭН ТЕХНОЛОГИ”  нэвтрүүлэх ажлаа танилцуулсан өдөрлөг болж өнгөрлөө.Тодруулбал шалгуулагч шалгалтаа өгч дуусмагц,шалгалтын материалыг шалгуулагчдын өмнө засагч машинд засч, дүнг шуудмэдээлнэ. Өөрөөр хэлбэл шалгуулагчид шалгалтын дүнгээ шалгалт өгсөн даруй мэддэг болно гэсэн үг.Тэгээд зогсохгүй эцэг эх, багш нар ч шалгалт авах, засах, дүнг мэдээлэх бүх процессыг интернэтээр шууд хянах боломжтой болно. Өдөрлөгт 7000 орчимшалгуулагчид оролцож, ЭЕШ-ын тест бөглөж, тэр даруйдаа засагч машинд уншуулан хариугаа мэдэж авлаа. Оролцсон шалгуулагчид, эцэг эхчүүд бидний санаачлан нэвтрүүлсэн энэ үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан.

 

-Өмнөх жилүүдэд хэдий хугацааны дараа хариуг мэдээлдэг байсан бэ?

 

-Орон даяар ЭЕШ-ыг нэгдсэн журмаар авч эхэлснээс хойш 12 дахь жилдээ болж байна. Улсын хэмжээнд нийт 50 төвлөрсөн цэгт ЭЕШ зохион байгуулдаг. Ерөнхийдөө дөрвөн шаттай үйл ажиллагаа л даа. Нэгдүгээрт, тодорхой хугацаа зааж бүртгэл явуулдаг. Хоёрдугаарт, шалгалт авах процесс явагдана. Гуравт, шалгалтын хуудсыг улс орны өнцөг булан бүрээс татан төвлөрүүлдэг. Эцэст нь шалгалтаас хойш 14 хоногийн дараа дүнг нийтэд мэдээлдэг байлаа. Хөдөө орон нутгаас ЭЕШ-ын материалыг нэг цэгт татан төвлөрүүлж нэгдсэн журмаар засдаг процесс нь ийм урт хугацаа зарцуулдаг юм.

 

-14 хоног зарцуулдаг байсан ажлыг шалгалт өгсөн даруйд нь мэдээлдэг болно гэхээр нэг л итгэл төрөхгүй юм. Та үүнийг яагаад санаачлах болов, үр дүнд хүрнэ гэдэгт хэр итгэлтэй байна вэ?

 

-Би IT салбарын хүн. Боловсролын салбарт программ хангамжийн чиглэлээр олон жил ажилласан. Өнөөдөр интернэт ашиглан дэлхийн өнцөг булан бүрт хүрч, үйл ажиллагаагаа шуурхай, ил тод явуулахыг байгууллага бүр эрмэлзэж, энэ чиглэлээр амжилт гаргасаар байна. Би энэ ажлыг аваад гурван сар болж байна. Мэргэжлийн үүднээс хариуцсан салбартаа шинэчлэл хийж, шинэ технологи нэвтрүүлж, төрийн албыг илүү шуурхай, шударга, ил тод, нээлттэй, хамгийн гол нь хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд таашаагдахаар зохион байгуулах боломжийг эрэлхийлж байгаа юм. Өнөөдөр жирийн нэг фэйсбүүк хэрэглэгч шууд бичлэг хийж өөрийн хүссэн мэдээллээ түгээж чадаж байхад, улсын хэмжээнд жилдээ ганц явуулдаг ЭЕШ-ыг онлайнаар шууд хянаж, тэр дор нь засч дүнг мэдээлэх боломжтой.

 

-Өнгөрсөн сонгуулийн дүн хоёр цагийн дотор л бараг бүх газраас ирсэнтэй адилхан гэж ойлгож болох уу?

 

-Тийм ээ. ЭЕШ авах 50 цэгт камер байршуулж шууд дамжуулна. Тэгэхээр эцэг эх, багш нар интернэт ашиглан хүүхдээ шалгалтаа өгч байгааг, дуусаад засагч машинд уншуулаад, хариу дүнтэйгээ танилцаж байгаа гээд бүх процессыг хянах боломжтой болох юм. Нийт ЭЕШ өгсөн сурагчдын дүнг эрэмблэн жагсааж өгнө.

 

-Тэгэхээр урд нь гардаг байсан “дүнг нь ахиулаад засчихсан”, “муу өгсөн хүүхэд дээшээ орж ирлээ” гэх мэт хэл ам оргүй арилах нь ээ?

 

-Тэгэлгүй яахав. Хүүхэд нь шалгалтаа өгчихсөн. 14 хоногийн турш хэрхэн өгснийг нь мэдэх боломжгүй хүлээж суугаа эцэг эхчүүд, шалгуулагчид элдэв таамаг яриагаар л хачирлаж суух нь аргагүй шүү дээ. Одоо бол нүдэн дээр тэр дор нь хариу нь гараад ирэхээр энэ мэт яриа үүсэх ямар ч боломжгүй болох юм.

 

-Хүүхдийн амьдралд хөл тавих анхны алхам болсон ЭЕШ ингэж шударга, ил тод нээлттэй болно гэдэг маш том сайн үйл юм. Таны санаачлагыг холбогдох яамныхан, удирдлагууд чинь хэрхэн хүлээж авсан бэ. Энэ ажил дэмжигдэж үйл хэрэг болно гэдэгт хэр итгэлтэй байна вэ?

 

-Итгэлтэй байлгүй яахав. Боловсролын сайд, газрын дарга нар энэ санаачлагыг минь бүрэн дэмжиж байгаа.

 

-ЭЕШ-ыг шууд засах энэ шинэчлэл хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ ЭЕШ болоход 3 сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна, энэ жил амжих болов уу?

 

-ЭЕШ-ыг шууд засах энэ шинэчлэлийг хэрэгжүүлэхэд технологийн шийдэл, хөрөнгө мөнгөний асуудал хамгийн чухал. ЭЕШ авдаг 50 шалгалтын төвд засагч машин байршуулахаас эхлээд техник технологийн маш олон ажил хийгдэнэ. Энэ жилийн төсөвт хөрөнгө мөнгөний асуудал суугаагүй учраас 100 хувь нэвтрүүлэх боломжгүй. Гэхдээ бид энэ жилдээ дотоод нөөц бололцоогоо ашиглан 21 аймаг 9 дүүргийн 50 шалгалтын төвөөссонголт хийн цөөн тооны аймаг, дүүргийг сонгон шалгалт өгсөн даруйдаа дүнгээ мэдэх“ШИЛЭН ТЕХНОЛОГИ”-ийг нэвтрүүлнэ. Ирэх жилээс ЭЕШ-ыг 100 хувь шилэн технологиор шийдэхээр төлөвлөсөн байгаа.

 

-Танд баярлалаа. Амжилт хүсье.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Zochin (49.0.147.136)
    Ungursun jil shalgaltiin material zadaraad uchnuun olon huuhed hohirson. Materialaa zadlahgui hyalt shaltaa sain tavihgui ungursun jiliih shig urd udur margaash ni yu irehiig medchihsen b.val ter dor ni dungee medeh 14 honogiin daraa medeh 2t yamar ch yalgaa b.hgui shuu dee.
    2017 оны 04 сарын 04 | Хариулах
  • Zochin (202.179.31.83)
    Hogjil debshliig guibuulj dandaa haraar harah humuus oodrog gegeeleg bj shinechleltei hol niiluulen alh.iim saihan zuil hiij bui shine dargad amjilt husiy.
    2017 оны 04 сарын 04 | Хариулах
  • иргэн (202.179.31.81)
    Түлхүүр нт урьчилж задраад бөөн хэрүүл болно доо өмнөх эеш шиг материалаа авж очоод хийх хооронд юу ч болох юм билээ
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
  • иргэн (119.40.98.162)
    ЭНЭ БАТСУУРЬ ГЭЭЖ САЙД ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВД ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ПРОГРАММ НИЙЛҮҮЛДЭГ КОМПАНИЙ ЭЗНИЙГ БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВИЙН ЗАХИРЛААР ТОМИЛЖ БАЙГАА НЬ АШИГ СОНИРХОЛД ХЭТ ИХ ХАРШИЛЖ БАЙНА ДАА ҮҮНИЙГ АТГ ЯАХ ВЭ БАС УДИРДАХ АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРООГҮЙ, БАС ТЭНЦЭЭГҮЙ ХҮМҮҮС БСШУЯ-НЫ ГАЗАР ХЭЛТЭС ХАРЬЯА БАЙГУУЛЛАГЫН ДАРГА ГЭЭД ТӨРИЙН АЖЛЫГ ХУУЛЬ БУС ТОМИЛГООТОЙ ХҮМҮҮС ХИЙСЭЭР БАЙГАА НЬ ЯМАР ЁС ВЭ
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
    • Эцэг хүн
      Тест задалж сурч зорилгоо биелүүлэхийг хүсдэг айлын хүүхдүүдийг жил бүр БҮТ-ийнхэн хохироож байна. Энэ яриа бол зүгээр ил харагдах байдлын талаар байна. Далд асуудлуудыг яах вэ? Өөрөөр хэлбэл ерөнхий боловсролоос нь эхлээд хууль бус үйлдлийг өөгшүүлж сурахыг энэ байгууллага харуулсаар л ...
      2017 оны 04 сарын 03
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
    43 мин
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    15 цаг 15 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    15 цаг 21 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    15 цаг 24 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    15 цаг 32 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    15 цаг 51 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    16 цаг 38 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    17 цаг 12 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    17 цаг 43 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    18 цаг 13 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    18 цаг 31 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    18 цаг 37 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    19 цаг 6 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    19 цаг 18 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    19 цаг 21 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    20 цаг 32 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    20 цаг 48 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    21 цаг 21 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    21 цаг 28 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    21 цаг 40 мин
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
24 баримт
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК