Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан хоёрдугаар багийн нутагт айлын гэр дайрч хүний аминд хүрч, гурван хүнийг гэмтээсэн ноцтой осол гарчээ.
Өнгөрсөн бямба гаригт иргэн Б-ийн гэрийг тус сумын III багт суух 57 настай Р “Nissan family” загварын машинаар дайрч гэрт байсан гурван хүн гэмтэж, таван настай хүү, 43 настай Х нар амиа алджээ.
Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл (2)