Өнгөрсөн нэгдүгээр сард Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр тус дүүргийн 25 дугаар хорооны иргэн Ц.Найманжингийн эзэмшлийн өвлийн сууцанд гал гарч дотор нь унтаж байсан дөрвөн иргэнийг галын аюулаас аварсан билээ. Түүний гавьяат үйлсийг Монголын улаан загалмайн нийгэмлэгээс сайшаан таван ханатай гэр бэлэглэсэн.
Тэгвэл Г.Ганбаяр уг гэрээ дүүргийнхээ 25 дугаар хорооны өндөр настан Х.Мандахад бэлэглэж сэтгэлийн хандив өргөжээ.
Сэтгэгдэл (3)