ГССҮТөвийн “Түлэнхийн тасаг”-т эмчлэгдэж байсан хүүхэд нас баржээ. Мэдээллийг тодруулбал Увс аймгийн Гурвантэс сумын харьят Ө /эм.02н/ нь гурван сарын 8-нд гэртээ тогоотой халуун усанд унаж 65% түлэгдэлт оноштой эмчлэгдэж байгаад өөд болжээ.
Энэ хэргийг цагдаагийнхан шалгаж байна. Бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй орхисноос болж халуун хоол цай, буцалсан усанд түлэгдэж амиа алдах золгүй хэргүүд гарсаар байна. Ялангуяа урин дулаан цагт хүүхдүүд их түлэгддэг.
Тэр дундаа 4, 5 дугаар сард хүүхдүүд түлэгдэж, эмнэлгийн ачаалал нэмэгддэг” гэж ярьсан билээ. Тэгвэл энэ 2017 он гарсаар таван хүүхэд түлэгдэж амиа алдсан байна. Тэдний гурав нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан бол хоёр нь эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ.