Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан билээ. Тэгвэл тус журмын дагуу Монголбанкны зүгээс орон сууцны ипотекийн санхүүжилтээ хэвийн олгож байгаа тухайгаа мэдэгдлээ.
Монголбанкнаас 2017 оны хоёрдугаар сард “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 396 зээлдэгчдэд 24.2 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгосон бол гуравдугаар сард нийт 460 зээлдэгчдэд 27.1 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгожээ.