Хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллаагүйгээс болж иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирох асуудал гарсаар байна.
Өчигдөр гэхэд тоосгон байшингийн хана нурааж байгаад дарагдаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, БЗД-27 “Сэлбийн ... тоотын хашаанд байшин нураад хүн дарагдаж нас барсан байна” гэсэн мэдээллийг авч шалгахад, тус хороонд оршин уух 32 настай эрэгтэй И нь хоёр давхар байшингийн тоосгон ханыг нурааж байгаад дарагдаж амиа алджээ.