Таван цагдаа нийлж нэг иргэнийг зодсон хэрэг шалгагдаж байна. Тодруулбал, энэ сарын 24-25-нд шилжих шөнө иргэн М-ыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, 32-ын тойрогт байрлах “Formula F1” авто угаалгын газарт таван цагдаа зоджээ.
Энэ талаар албаны эх сурвалж "Хэргийг шалгаж байна. Ийм хэрэг гарсан нь үнэн. Чухам ямар асуудал үүссэнийг одоогоор хэлэх боломжгүй, шалгалтын ажиллагаа явагдаж байна" гэлээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар иргэн М тухайн авто угаалгын газрыг ажиллуулдаг бөгөөд хэрэг гардаг өдөр согтуу байсан аж.
Улмаар цагдаа нартай маргалдаж, зодуулсан байна. Хэрэгт холбогдсон цагдаа нарын хувьд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид гэнэ.
Сэтгэгдэл (1)