ШШГЕГ-ын даргын тушаалаар батлагдсан “Ухаарал” хөтөлбөрийн хүрээнд “Випашяна” судлалын төвийн багш Б.Ширэндэвтэй хамтран хүмүүжигчдийг бясалгалд хамруулах сургалтыг Хорих 413, 415, 433 дугаар ангиудад зохион байгуулсан бол энэ удаад Багануур дахь Шийдвэр гүйцэтгэх алба-Хорих 427 дугаар ангид амжилттай зохион байгууллаа.
Бясалгалд нийт 648 хүмүүжигч, 13 албан хаагч амжилттай хамрагдсан ба сургалтын үйл ажиллагааг тус ангийн удирдлага, нийгэм, сэтгэл зүйн албаны алба хаагчид амжилттай зохион байгуулж ажилласан байна.
Хүмүүжигчид “Випашяна” бясалгалаар бясалгаж амгалан амьдрах арга ухаанд суралцан зовлонгийн гол шалтгаан болох хүсэл шунал, уур хилэн, мунхаг зэргээс ангижран сэтгэлийн аливаа муу бодол, үйлээс татгалзсанаар зан төлөв нь харьцангуй засарч бусадтай маргалдах, алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлага эсэргүүцэх зөрчлүүд багассан. Ийнхүү Випашяна бясалгалыг хийж амгалан амьдрах арга ухаанд суралцан буй эрхэм бясалгагч таны ариун номын зам мөрийг хөлөглөн үнэн амгалан үнэн жаргаланд хөтлөх болтугай.