“Mongolia Mining” 2017 олон улсын уул уурхайн үзэсгэлэн Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулагдагдаж байна. Долоо дахь удаагийн энэхүү арга хэмжээнд уул уурхай, газрын тосны олборлолт, хайгуулын компаниуд, ханган нийлүүлэгчид, үнэлгээ консалтингийн компаниуд, хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллагууд болон эдгээр салбарт оролцоо бүхий төрөл бүрийн бизнесийн байгууллагууд оролцож байгаа юм. Үзэсгэлэн өчигдөр нээгдсэн бөгөөд энэ сарын 7-ны өдрийг дуустал үргэлжлэх юм байна.