29 дүгээр сургуулийн багш сурагчдын хооронд үүсээд буй асуудал дээр БСШУСЯ-аас ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа аж.
Тэгвэл өнөөдөр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан ажлын хэсгийн дүгнэлтийг тус сургуулийн багш, сурагчдад уншиж танилцуулжээ. Энэ үеэр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “БСШУСЯ-аас гаргасан ажлын хэсэг дүгнэлтээ гаргаад өнөөдөр тус сургуулийн багш сурагчдад танилцууллаа. Маргааш бид хэвлэлийн бага хурлаар дамжуулан энэ гаргасан дүгнэлтээ олон нийтэд бүрэн эхээр нь танилцуулна. Хүүхдүүдийн хөндөж тавьсан асуудлууд бүгд ямар нэгэн үндэслэлтэй, бодитой гэдэг нь гарсан.
Багш нарын хувьд дохионы хэлний мэдлэг, чадвар муу байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Манай яамны зүгээс дахин “Ажил сайжруулах” ажлын хэсэг байгуулаад богино хугацаанд багш нарын мэдлэг боловсролыг өөрчилж, хэрэгжүүлж чадах төлөвлөгөө гаргаад ажиллаж байна" гэжээ.
Мөн багш нарын ёсзүйн тал дээр яамнаас онцгой анхаарч ажиллахаа энэ үеэр хэлсэн байна.