Туркийн Анталья хотод зохион байгуулагдаж буй жүдо бөхийн "Анталья-2017" гранпри тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Казахстан улсын гавьяат тамирчин, олимпийн наадмын хүрэл медальт Г.Отгонцэцэг түрүүлж, IJF-ийн цуврал тэмцээнүүдээс долоо дахь түрүүгээ авсан байна.
Тус тэмцээнд 36 орны нийт 274 тамирчин оролцож байгаа бол манай улсаас 11 жүдоч зодоглож байгаа юм. Жүдогийн Гран пригийн гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медальтай энэ тамирчин 2012 оноос Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд барилдаж байгаад 2015 оноос Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй юм.
Сэтгэгдэл (1)