Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хотын дарга Жаргалант тосгонд ажиллаж, иргэд, фермерүүдтэй уулзлаа

2017-4-08
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жаргалант тосгонд ажиллаж, иргэд, фермерүүдтэй уулзлаа.   Хуучнаар Партизаны сангийн аж ахуй гэж нийслэлийн иргэд нэрлэж заншсан энэ тосгонд  анх удаа  хотын дарга ирж байгаад баяртай байна гэдгээ  иргэд хэлж, хотын хөдөө болсон хорооны амьдралтай танилцаж, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхээр ажиллаж байгаад талархалл илэрхийлсэн юм.  Учир нь  үе үеийн  Нийслэлийн засаг дарга нар  энэ тосгоны иргэдтэй уулзахаас илүүтэй  дайраад өнгөрчихдөг байсан гэнэ.  Ийм байдлаар  35 жил өнгөрсөн байна гэж  тус тосгоны ахмадууд хэллээ. “Хотын дарга нар голцуу фермер, газар тариаланчид, ногоочдын  хашаа,  аж ахуйгаар  танилцаад өнгөрдөг байсан. Харин энэ удаад хорооны иргэдтэй уулзаж, зовлон жаргалыг нь сонсож байгаа анхны хотын дарга та боллоо.” гэж  Сонгинохайрхан дүүргийн  21 р хорооныхон хэлсэн юм.  2 цаг гаруй үргэлжилсэн уулзалтыг нээж  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С.Батболд хэлэхдээ “Улаанбаатар хотын иргэдийг экологийн хүнснээр хангах нь бидний тулгамдсан сэдэв. Ялангуяа газар тариалан, эрчимжсэн мал  аж ахуй хөгжиж байгаа өнөө үед бид 19 р зууны үе шигээ явж болохгүй. Тиймээс хотын даргын хувьд нийслэл хотод сүү, цагаан идээ,  төмс хүнсний ногоо, нарийн ногоо нийлүүлдэг Жаргалант тосгоны иргэдээ зорин ирж уулзаж байна. Тулгамдсан асуудлаа нээлттэй ярилцаж, шийдвэрлэх  асуудлыг ч цаг алдалгүй хийх ёстой.” гэдгийг онцолсон юм. Мөн “Хотын даргын эрх мэдлийн хүрээний асуудлыг шийднэ. Харьяа яам, тамгын газраар шийдүүлэх асуудлыг уламжлан,  шийдүүлэхийн төлөө ажиллана.”  гэв. 

 

СХД-ийн 21 дүгээр хороо 6200 гаруй хүн амтай.  Иргэдийн дийлэнх нь эрчимжсэн мал аж ахуй болон хүлэмжийн аж ахуй эрхэлдэг байна. Гэвч цахим газар олголт нэрийдлээр мал бэлчих талбай, хүлэмж барих газрыг нь нийслэлийн иргэд өмчилөн авснаас болооп цаашид фермийн болон хүлэмжийн аж ахуйгаа өргөтгөхөд хүндрэлтэй болсныг хэллээ. Тариа ногоогоо тарих газаргүй байхад зарим хүмүүс уулын амыг  хашиж, хашаа хатган, мал бэлчээх газаргүй,  тариалалт хийх боломжгүй болгож, машины дугуйны хогонд дарагдаад байгаагаа  хотын даргад  Жаргалант тосгоныхон хэллээ.  

 

Хотын даргын зүгээс “Иргэдээс ийм төрлийн гомдол ихээр ирсэн учраас цахим газар олголтыг зогсоосон. Зарим хүнд алга дарам газар олдохгүй байхад нэг хэсэг нь  эрх мэдэл, танил талаараа далимдуулан уулын ам  хашин, хэдэн  га газар хашсан эрх тэгш биш байдлыг хотын даргын хувьд хална. Уулын амын газар олголтыг судалж, эзэмших гэрчилгээг цуцлах арга хэмжээ авна.  Нийслэлийн газрын албаныхан  5 өдөр  Жаргалант тосгонд ажиллаж, газар олголт, ашиглалтын нарийвчилсан  судалгааг хийнэ.” гэлээ. Мөн СХД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэр буюу иргэдийн хэлж заншсанаар  61-ийн гарам орчим 1000 гаруй хүн, 400 гаруй өрх амьдардаг. Хүн ам ихтэй ч цагдаагийн хэсэг байхгүй учраас гэмт хэргийн гаралт өндөр байгааг цагдаагийн алба хаагчид учирлав. Нийслэлийн Засаг дарга С.Батболд уг асуудлыг шийдвэрлэж өгөхөө мэдэгдлээ.

 

Мал аж ахуй эрхэлдэг иргэд бэлчээрийн талбай байхгүй учраас өвс тэжээлээ худалдан авдаг. Гэхдээ өвс тэжээлийн үнэ өндөр учраас малынхаа мах,  сүүг нийслэлчүүдэд харьцангуй өндөр үнээр нийлүүлэх болдог.  Энэ тал дээр хотын зүгээс анхаарвал нийслэлийн иргэд одоогийнхоос хямд өртгөөр, эх орны хөрсөнд ургасан хүнсээ худалдан авах гарц байгааг ч  хотын  даргад дуулгав. Үүнийг хотын удирдлагууд судалж, арга хэмжээ авч ажиллахаар боллоо. Мөн  тус тосгоны эрүүл мэндийн үйлчилгээ хүндхэн байдаг.  Оршин суудаг иргэдийн тоо  6000-аас гадна байнгын хөл хөдөлгөөнтэй  учраас  3000 хүн нааш цааш  явдаг.  Хэтрүүлэн хэлбэл  бараг л сумын хэмжээний  хотын хороонд   түргэн тусламжийн машин байдаггүй гэдгийг эмнэлгийн дарга хэлсэн. Энэ асуудлыг судалж,  шийдвэрлэнэ гэдгээ нийслэлийн удирдлагууд хэллээ.

 

Хууль бусаар олгосон газрын эрхийг цуцална

 

СХД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалтаар газар тариалан эрхлүүлэх зорилгоор 220 га талбай олгосон байдаг. Гэтэл иргэд төмс, хүнсний ногоо тарих газрыг 25 хүнд 2013 онд олгож, гэрчилгээг нь олгожээ. Энэ талаар хотын дарга, удирдлагууд тус хороонд ажиллах үеэр танилцууллаа. Хотын дарга С.Батболд хэлэхдээ “Энэ газрыг зориулалтын дагуу ашиглах ёстой. Тиймээс 25 айлын газрын эрхийг цуцална. Иргэд ногоогоо тарих боломжийг бүрдүүлнэ.” хэмээлээ. Үүнд ч иргэд, тариаланчид, фермерүүд ам сайтай байна.  Газрын менежментийн шинэ бодлого хэрэгжүүлж, газар олголт, ашиглалтыг эргэн сайн  судалж,  иргэдийн  нийтийн эрх ашигт нийцсэн  газар олголтыг хийнэ гэдгээ хэлсэн юм. Өмнө нь хотын дарга хорооны асуудалд анхаарч, шийдвэрлэж байсан тохиолдол байхгүй хэмээж байсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 
 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ
ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.229.120.202)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
    2017 оны 04 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    14 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    1 цаг 3 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    1 цаг 9 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    1 цаг 13 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    1 цаг 23 мин
  • Мексикт жуулчдын эсрэг гарсан халдлага ДАШТ-ийг зорих хөлбөмбөгийн хорхойтнуудын айдсыг төрүүлэв
    1 цаг 42 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
    1 цаг 45 мин
  • АНУ-Ираны хэлэлцээр ямар ч нэг шийд олох хүртэл гал зогсоох хугацааг сунгав
    2 цаг 5 мин
  • Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ
    2 цаг 8 мин
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
    2 цаг 17 мин
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
    2 цаг 28 мин
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
    2 цаг 42 мин
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
    2 цаг 45 мин
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна
    2 цаг 55 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
    3 цаг 0 мин
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
    3 цаг 43 мин
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    18 цаг 15 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    18 цаг 21 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    18 цаг 24 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    18 цаг 32 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК