Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Буянт Ухаа-1 хорооллын хана нь мөөгөнцөртсөн, цонх сийгдэг, агааржуулалт ажилладаггүй

2017-4-09
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөрчилтэй барилгуудын талаар мэдээлэл хийж, зөрчилтэй барилгуудыг зарлалаа.


 
 Архитектур төлөвлөлтийн даалгавар зөрчсөн, ажлын зураг төслийн бүрдэл дутуу, барилга угсралтын ажлын явцад зөрчилтэй байсан барилга байгууламжууд болон “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Хот байгуулалтын тухай”, “Барилгын тухай”  хуулиуд, дүрэм, журамд тавигдах шаардлагын хэрэгжилтийг хангахгүй байгаа дараах барилга байгууламжуудад улсын /ахлах/ байцаагчийн акт, албан шаардлага хүргүүлж, биелэлтийг хангуулаагүй байхад улсын комисс ажиллаж ашиглалтад хүлээн авсан байна. Мөн тус барилгуудад ашиглалтын явцад хэд хэдэн зөрчил илэрчээ.


 
Зөрчилтэй барилгуудыг байршлаар нь авч үзвэл:
 
-Хан-Уул дүүрэг


 
Буянт Ухаа-2 хорооллын орон сууцны барилгуудад үйлчилгээний зориулалттай барилга болон үйлчилгээний төвүүд төлөвлөөгүй,
 
Буянт Ухаа-1 хорооллын орон сууцны барилгуудын иргэдээс чанаргүй барилгуудыг шалгуулах талаар өргөдөл гомдол нийт 6 иргэнээс ирүүлсэн. Тухайлбал: Хана мөөгөнцөртсөн, цонх сийгдэг, агааржуулалт ажилладаггүй.
 


ХУД-ийн 3 дугаар хороо, Атек ХХК-ийн захилгаар баригдсан үйлчилгээтэй, орон сууцны 12 давхар барилга нь архитектур төлөвлөлтийн даалгавар зөрчсөн, давхар нэмсэн, өөрчлөлтийн зураг төсөлд магадлал хийлгээгүй, 2016.10.21-ний өдөр зөрчилтэй барилгын талаар албан бичгийг хүргүүлсэн байтал улсын комисс ажиллаж ашиглалтад хүлээн авсан.
 
Хуучин нэрээр НЕТГ-т  2016.09.21-ний өдрийн 02-03/3088 тоот албан бичигт ХУД-ын 3 дугаар хороо, 32 дугаар байрны барилгын чанар муу, дотор заслын ажил, цонх цантдаг, агааржуулалт муу, инженерийн шугам сүлжээний холбоотой зөрчлүүд баталгаат хугацаанд илэрсэн.  


 
“Женерал таун” хотхоны барилгын баталгаат хугацаа дуусаагүй байхад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар 2016.10.21-ний өдрийн 02-03/3391 дугаартай тоот албан бичгийг  НЕТГ-т  /хуучин нэрээр/ хүргүүлсэн.
 
ХУД-ийн 11 дүгээр хороо, 95 дугаар байранд үүссэн зөрчлийг баталгаат хугацаанд арилгуулах талаар НЕТГ-т 2016.08.16-ны өдрийн 02-03/2709 тоот албан бичгээр,


 
ХУД-ийн 11 дүгээр хороонд байрлах Хансвилл хотхоны орон сууцны барилга. 2014 онд ашиглалтад хүлээн авсан. Ногоон байгууламж төлөвлөгдөөгүй байгаа нь “Хот байгуулалтын тухай” хуулийн 12.6.3 дахь заалт /төлөвлөгөөнд хамруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх./ -заалтыг,  хуучин нэрээр НЕТГ-ын 2015.04.16-ны өдрийн “хот байгуулалтын тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” 02-02/1115 дугаартай албан бичгийг хүргүүлсэн.
 
НЕТГ-аас 2015 онд ашиглалтад хүлээн авсан ХУД-ийн 11 дүгээр хороо, 51 дүгээр байрны чанаргүй барилгыг шалгуулах талаар иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу шалгахад гадна тохижилтгүй,  барилгын 1 дүгээр давхрын үйлчилгээний зориулалтаар төлөвлөгдсөн байхад зураг төслийн алдаанаас болж, 5 цонх гарч барилгын хийц бүтээцийг өөрчилсөн, зураг төсөлд гадна хаяавч тусгагдаагүй, хог зайлуулах бункерийг айлын унтлагын өрөөний зэргэлдээ төлөвлөснөөр айлуудад чимээ ихтэй, дээврийн ажлыг хангалтгүй хийснээс ус гоождог, барилгын 1-9 давхар хүртэл коридорын дүүргэгч ханууд цууралт өгч хагарсан, зөрчлийг арилгуулахаар улсын ахлах байцаагчийн 02-07-117/12 дугаартай албан шаардлагыг Газрын даргын 2017.01.13-ны өдрийн 02-01/215 албан тоотоор /хуучин нэр/ НЕТГ-т хүргүүлсэн. 


 
-Баянгол дүүрэг

 
Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан “Алтай” хотхоны орон сууцны 32 дугаар байрны барилга угсралтын ажлын явцад барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн эрх зүйн акт болон УБ ЦТС ТӨХК-аас цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийх арга хэмжээ авсан, зөрчил арилаагүй байхад /хуучин нэр/ НЕТГ-аас 2016.03 сард улсын комисс ажиллаж ашиглалтад хүлээн авсан.


 
-Баянзүрх дүүрэг
 
БЗД-ийн 14 дүгээр хороо, иргэн Б.Эрдэнэбатын 85 айлын орон сууцны барилгын гадна дулаан, цэвэр ус, цахилгааны угсралтын ажлыг батлагдаж зөвшөөрөлцсөн ажлын зураг, техникийн нөхцлөөс өөрчилж угсралтын ажлыг гүйцэтгэсэн байхад зөрчлийг арилгуулалгүй улсын комиссоор ашиглалтад хүлээн авсан. Зөрчлийн талаар улсын ахлах байцаагчийн 2015.11.11-ний өдрийн “Хяналт шалгалт хийсэн тухай” 02-01-023/1877 дугаартай дүгнэлт гаргасан боловч иргэн Б.Эрдэнэбат дүгнэлтийг эс зөвшөөрөн цуцлуулах талаар шүүхэд гомдол гаргасан.
 
БЗД-ийн 16 дугаар хороо, “Их наран өргөө констракшн” ХХК, “Алъянс проперти групп” ХХК-ийн захиалгаар барьсан орон сууцны 12 давхар барилгын гадна тохижилтын ажил дуусаагүй, ногоон байгууламж хийгдээгүй, орох гарах гол хаалганы шатны плитаны ажил дуусаагүй, дээврийн ажлыг зургийн дагуу гүйцэтгээгүй байхад 2017.01.19-ний өдрийн 2017/27 дугаартай улсын комиссын актаар хүлээн авсан.


 
–Чингэлтэй дүүрэг
 
ЧД-ийн 04 дүгээр хороо, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны цахим архивын барилга угсралтын ажлыг “Нийслэл өргөө” ХХК нь дутуу гүйцэтгэсэн байхад 2015 онд улсын комисс ажиллаж ашиглалтад хүлээн авсан. 


 
-Сонгинохайрхан дүүрэг
 
СХД-ийн 29 дүгээр хороо, иргэн М.Оюун-эрдэний захиалгаар баригдсан 9 давхар орон сууцны барилгыг гадна зам талбай, автомашины зогсоолгүй, тохижилтгүй, ажлын зургийг өөрчилж, хогийн бункерийг айлуудын унтлагын өрөөний хананд байрлуулсан зэрэг зөрчилтэй барилгыг 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2013/416 дугаартай актаар ашиглалтад хүлээн авсан, иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу шалгаж, зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 02-07-90/469 дугаартай албан шаардлагыг хүргүүлсэн. Гадна зам талбай, тохижилт хийх газрын асуудал шийдэгдээгүйгээс зөрчил арилаагүй.
 
СХД-ийн 6 дугаар хороо, “Ардчилалын гэгээ” ХХК-ийн захиалгаар “Миний Сайншанд” ХХК-ийн барьсан орон сууцны 15 давхар 3 блок барилгыг 2015 оны 08 дугаар сарын 03 ны өдөр улсын комисс ажиллаж ашиглалтад хүлээн авсан, иргэдээс ирүүлсэн гомдлыг судалж шалгахад дээврийн ажлыг дутуу хийсэн, хана таазны уулзвар хэсгээр цанталт үүссэн, цонхны резинэн жийргэвчээр дулаан алддаг, мөөгөнцөр үүссэн, ханы обой хуурсан, шатны хонгилын цэвэр агаар өгөх систем, лифтны агааржуулалт ажилладаггүй, угсралтын ажил дутуу, зоорийн давхрын заслын ажил хийгдээгүй, ашиглах боломжгүй, хонгилд байрлах инженерийн шугам сүлжээний босоо шугамын хаалт хашлагыг чанарын шаардлага хангахгүй материалаар хийсэн, аянга зайлуулагч бүрэн хийгдээгүй, хог зайлуулах бункер шийдэгдээгүй  зэрэг зөрчил илэрчээ гэж МХЕГ-аас мэдээллээ.
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ
ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Оршин суугчаас нь (103.9.88.210)
    БЗД-ийн 5-р хороонд Жуков нэртэй хэдэн өндөр барилгын хорондын зай нь стандарт бус нэг нэгнийхээ цонхыг хааж, сүүдэрлэж таглаж барьсан учир нар үзэх цаггүй, үүнээсээ улбаалж нэг давхрууд нь сүүдэр талдаа мөнхийн цэвдэгтэй, өвөл дотроо цантдаг, хаван мөөгөнцөртдөг. Орон сууцны алба нь ямар ч арга хэмжээ авдаггүй. Сүмбэр цамхаг нэртэй компани ямар ч арга хэмжээ авдаггүй. Хэрэглэгчдийг байнга хохироодог. Үүнийг нийслэлийн МХГ яаравчилж шалгана уу?
    2017 оны 04 сарын 10 | Хариулах
  • хэхэхэ (59.153.115.43)
    улс ерөөсөө бизнес хийж болохгүй ш дээ ядаж л араас нь бөөн гомдол ХУВИЙН КОМПАНИ БАРЬЦАН БОЛ ОДОО ОРШИН СУУГЧИД НЬ ҮНЭН ХОШНОГО ЦАРАЙЛЖ БАЙХГҮЙ ЮУН ГОМДОЛ
    2017 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (150.129.142.110)
    энэ олон чанаргүй барилгуудыг яана даа. иргэд хохироод л үлдэж дээ.
    2017 оны 04 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    1 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    17 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    1 цаг 6 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    1 цаг 12 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    1 цаг 16 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    1 цаг 26 мин
  • Мексикт жуулчдын эсрэг гарсан халдлага ДАШТ-ийг зорих хөлбөмбөгийн хорхойтнуудын айдсыг төрүүлэв
    1 цаг 45 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
    1 цаг 48 мин
  • АНУ-Ираны хэлэлцээр ямар ч нэг шийд олох хүртэл гал зогсоох хугацааг сунгав
    2 цаг 8 мин
  • Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ
    2 цаг 11 мин
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
    2 цаг 20 мин
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
    2 цаг 31 мин
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
    2 цаг 45 мин
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
    2 цаг 48 мин
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна
    2 цаг 58 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
    3 цаг 3 мин
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
    3 цаг 46 мин
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    18 цаг 19 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    18 цаг 24 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    18 цаг 27 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК