Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Эрдэнэт” салаа замын уулзвар дээр

2017-4-10
0
ЖИРГЭХ

Сонгон шалгаруулалтгүй томилгоо


 

“Эрдэнэт”-ийн 49 хувийг улсын мэдэлд авахыг дэмжигч хэсэг бүлгийн зүгээс Засгийн газар болон Ерөнхий сайдад хандсан огцруулах асуудлыг өргөн барина шүү гэдэг “сануулга” нь “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг төрөөс бүрдүүлэх ажлыг УИХ-ын хаврын чуулганаас өмнө яаравчлан хийхэд хүргэсэн талаар улс төрийн хүрээнд яригдаж байсан нь оргүй биш байлаа.

Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сарын 29-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэхийг үүрэгдэж, улмаар хаврын чуулганы нээлттэй зэрэгцэн шинэ ТУЗ байгуулагдаж, хурлаа  хийсэн билээ.  “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ дангаараа төрийн төлөөллөөс бүрдэж байгаа болон тус үйлдвэрийн захирлуудын цалин хөлсний талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорын  хийсэн мэдээлэл  өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлуудын нэг байлаа.  

 

Шинэ ТУЗ хуралдаж, дотоод бүтцэд өөрчлөлт оруулах, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын орлогч захирлуудыг томилох шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Ерөнхий захирлын Үйлдвэрлэл хариуцсан орлогчоор Д.Эрдэнэцогт, Хөгжил, их барилга хариуцсан орлогчоор П.Батболор, Эдийн засаг, санхүү хариуцсан орлогчоор Д.Дэлгэрбаяр, Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирлаар Ц.Батсайхан нарыг тус тус томилжээ. Харин “Эрдэнэт үйлд­вэр”-ийн нэгдүгээр орлог­чийн түр орлон гүй­цэт­гэгчээр “Монголын зэс” компанийн төлөө­лөл Б.Шинэбаатар ажиллахаар болсон нь 49 хувийг шилжүүлэх асуудал дуусаагүй байгаатай холбоотой аж.

Шинээр томилогдсон орлогч захирлуудыг дагаад  олон нийтийн дунд “Хэний ямар хүн оччихов, хэн лоббидов, ашиг сонирхлын зөрчил үүссэн үү” гэхчлэн хардлага хөвөрлөө. Ингэж хардахаас ч өөр аргагүй. Ямар нэгэн сонгон шалгаруулалт энэ тэр гэж юм огт байсангүй. Бас нөгөөх ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаар АТГ санал дүгнэлтээ өгсөн эсэх нь ч  тодорхойгүй. Ийм нөхцөлд томилгоо хийгдээд гэнэт зарлагдсан нь араасаа олон асуудал дагуулж байна.

Монгол-Оросын хамтарсан үйлдвэр байхад удирдлагын томилгоог хоёр улсын төрийг төлөөлж байгаа байгууллагаас томилогдсон зөвлөл /совет/ шийддэг байсан. Харин одоо уг үйлдвэр зөвхөн Монголын төрийн өмч болчихож байгаа юм бол, удирдлагад ажиллах бүрэлдэхүүнийг нь тодруулах сонгон шалгаруулалт зарлаж яагаад болохгүй гэж гэдэг асуултыг олон хүн тавьж байна.

“Эрдэнэт” үйлдвэрийн захирал, дэд захирал хийгээд явчихаж чадна гэж өөрийгөө үзэж байгаа олон хүний дундаас сонгон шалгаруулалт хийсэн бол, төр өмчийнхөө эзэн болж, өмчөө зөв удирдаж авч явах эхний алхмаа хийлээ гэж харагдахаар байлаа. Гэтэл төр мэдэлдээ 100 хувь авсан “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын томилгоо улс төрийн албан тушаалтан томилдог жишгээр эхэлчихлээ. Ямар ч сонгон шалгаруулалтгүй, гэнэтийн томилгооны цаана ашиг сонирхлын зөрчил нуугдаж, хууль зөрчигдөж байхыг үгүйсгэх аргагүй учраас олон нийтийн дунд   “Хуучнаараа, дарга нарын шахааны газар хэвээр байх нь” гэдэг бас нэгэн хардлага хэвээр үлдэж байна.  

Нуухыг нь авах гээд....




 Шинэ ТУЗ-ийн гаргасан бүтцийн өөрчлөлт  нь  “Төр хамгийн муу менежер” гэдгийг батлаад эхэллээ гэдэг шүүмжлэл бизнесийн хүрээнд өргөн гарч байна. Бүтэц толгойноосоо данхайж эхэлж байгаагийн жишээнд гурван дэд захиралтай байсан бол одоо дөрвөн орлогчтой болсон, Ерөнхий захирал ажлын алба нэрийн дор долоон зөвлөхтэй болсон, газрын тоо нэмэгдсэн зэрэг багтаж байна. Захирлын тоо нэмэгдэхээр зардал өсөх нь тодорхой.

Энэ мэтчилэнгээр хувийн хэвшлийнхэн орж ирснээс хойш хийгдсэн цомхон, зардал хэмнэсэн арга хэмжээнүүд нь эргээд хуучин руугаа явж байгаа нь нөгөө  нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч болж байгаа бололтой.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн бүтцийн нэгжүүдийг батласан А199 тоот тушаалын хавсралтаас үзвэл, Дотоод аудитын газар нь Ерөнхий захирлын шууд удирдлагад багтах хэсэгт оржээ. Ерөнхий захирлын шууд удирдлагад байгаа дотоод хяналтынхан захирлынхаа үйл ажил­лагаанд хөндлөнгийн хяналт тавьж чадах уу гэдэг асуулт эндээс гарч ирж байгаа юм. Компанийн засаглалын сайн жишгээр бол, Дотоод хяналт нь ТУЗ-ийн шууд удирдлагад байж, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьдаг жишиг “Эрдэнэт”-д энэ удаагийн бүтцийн өөрчлөлтөд тусгалаа олсонгүй.

Худалдан авах ажиллагаа гэдэг ганцхан “Эрдэнэт” дээр ч биш төрийн мэдлийн бүхий л газарт хэл ам дагуулсан газар байдаг. Шинэ бүтэцдээ худалдан авах ажиллагаа нь Ерөнхий захирлын мэдэлд байхаар оруулсан нь Х.Бадамсүрэн захирал шахааны бизнестэй  хатуу тэмцэх ажлаа өөрөө гардан хийхээр шийдсэнийх үү, эсвэл шинэ ТУЗ нь “Эрдэнэт”-ийг  улстөрчдийн саалийн үнээ хэвээр байлгах гэж санаархаж эхлэв үү гэдгийг цаг хугацаа харуулна. Товчхондоо бол, “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр салаа замын уулзвар дээр зогсож байна.

 

Эх сурвалж:Зууны мэдээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ
ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (202.55.183.173)
    MANhan huwiin umchiig tur gesen neriin door bulaaj awdag bolj bgaa yum biz
    2017 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.131.250.130)
    Нээх ч олигтой төртэй биш эрдэнэтийг авсанд хүмүүс юунд нь баярладаг байна хэдхэн хүн хувааж иднэ биз урьд нь оросууд хяналт тавидаг байсан одоо тийм ч юм байхгүй сайхан болоо биз
    2017 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (64.71.171.48)
    Төрийн өмч гэдэг угтаа хэнийг ч өмч биш хэдхэн нямдоржуудын шахааны бизнес хийдэг газрыг хэлдэг дээ. тэр утгаар төрийн мэдлийн 100,ард түмний өмч гэж шүлсээ үсчүүлж байсан.угтаа хэнийч өмч биш улс төрчдийн дураараа дургидаг л газар жам ёсоороо боллоо доо.
    2017 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (14.139.60.148)
    УИХ, ЗГ-ын гишүүд, эрх баригчид, МАНАН-ийн эрх мэдэлтэй новшнууд бүгд ардаа том том команитай, бүгд давхар хувийн бизнестэй, том том мөнгөний ажлууд, тендер, шахаануудыг тэд л хийж хага баяжиж байгааг Дэлхий даяар харж байна. Энэ бол манай Төр өөрөө ашиг сонирхлын асар том зөрчилтэйг нотлон харуулж байгаа явдал юм. Улсын санг хувхайртал тонож, зарим нь оффшорт хийчихээд одоо юу ч болоогүй царайлж ард түмнийг шулж, ачааны хүндийг үүрүүлэх гэж байгаа нь Эрх баригчид өөрсдөө нийгмийн бухимдал, эмх замбараагүй байдалд өдөөн турхирсантай адил үйлдэл. Монгол түмэн тэдний луйврыг удаан тэвчихгүй нь лавтай.
    2017 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Жинхэнэ шахаа эхлэнэ дээ. ”Эрдэнэт үйлдвэр” Хурдан морь, трактор, комбайн захиалдаг уул уурхайн үйлдвэр болох замдаа орлоо. Наад шинээр томилогдсон захиралууд чинь Эгийн гол болон Сэлэнгэ мөрний дагуу Найрамдал САА хүртэл 200км гаруй үргэлжилсэн хамгийн үржил шимтэй бүх тариан талбайг эзэшдэг юм.
    2017 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.26.193.59)
    ОХУ-ААС ӨМЧИЙГ НЬ ХУДАЛДАЖ АВЧИРСАН ХУВИЙН ӨМЧ 49-ЫГ ТӨР ҮНИЙГ НЬ ТӨЛӨЛГҮЙ ДЭЭРЭМДСЭН НЬ МАН-ЫН ОЛИГАРХУУД,АВИЛГАЧИД,ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫН ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭНЭ ЗУУНЫ ХАМГИЙН ТОМ ДЭЭРЭМ ЮМ,ЭРДЭНЭТ ЭНЭ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫН ӨМЧ,СААЛИЙН ҮНЭЭ БОЛОВ,ОДОО ЭРДЭНЭТ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ХҮРТЭЭЛГҮЙ БОЛСОН,ЗАХИРЛУУДЫН ТОМИЛГОО ХУУЛЬ ЗӨРЧСӨН,ХУУЛЬ БУС,МАН-ЫН ЛУЙВАРЧИД ХУУЛИЙГ ЯАЖ ЗӨРЧДӨГ,ЗАВХРУУЛДГИЙН СОНГОДОГ ЖИШЭЭ БОЛ ЭНЭ,ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ҮНЭН ЯЛЖ МАН-ЫН ХУЛГАЙЧИД БУЛШЛАГДАНА.
    2017 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.43.121)
    Тэтгэвэрийн өвгөн Бадамсүрэн юу хийж чадах уу?мөнгө босгуулах гэж л тавьж б.на.Дэмбэрэл өвгөн ТУЗ-д шинэчилж амьдрана л гэнэ.хууль мөрддөг төр гэж алга.шүүх дээр унана гэдгээ мэдээд амжиж идэж уух байх даа.
    2017 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (150.129.143.174)
    нээлттэй хуьчилж ард түмэндээ өгөөсөй
    2017 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.43.181)
    Za boli dandaa xudlaa xarluuldagaa . Tor ajilaa xiij b a
    2017 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.229.120.202)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
    2017 оны 04 сарын 10 | Хариулах
    • Ардчилсан малд
      Энэ залуугийн ирээдуй найдваргуй болжээ хоорхий.
      2017 оны 04 сарын 10
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    саяхан
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    16 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    1 цаг 5 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    1 цаг 11 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    1 цаг 15 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    1 цаг 25 мин
  • Мексикт жуулчдын эсрэг гарсан халдлага ДАШТ-ийг зорих хөлбөмбөгийн хорхойтнуудын айдсыг төрүүлэв
    1 цаг 44 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
    1 цаг 47 мин
  • АНУ-Ираны хэлэлцээр ямар ч нэг шийд олох хүртэл гал зогсоох хугацааг сунгав
    2 цаг 7 мин
  • Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ
    2 цаг 10 мин
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
    2 цаг 19 мин
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
    2 цаг 30 мин
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
    2 цаг 44 мин
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
    2 цаг 47 мин
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна
    2 цаг 57 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
    3 цаг 2 мин
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
    3 цаг 45 мин
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    18 цаг 18 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    18 цаг 23 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    18 цаг 26 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК