Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэ толгойд оршин суух иргэн А-ийн гэрийн хаалганы цоожийг эвдэж “Toshiba” 32 инчийн зурагтыг тус дүүрэгт оршин суух Г гэгч нь хулгайлсан, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитод оршин суух Б-ын гэрийн хаалганы цоожыг эвдэж “Sharp” 39 инчийн LCD зурагтыг Чингэлтэй дүүрэгт оршин суух С гэгч нь хулгайлсан үйлдлүүдийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна.
Иймд иргэд та бүхэн гэр, орон сууцаа удаан хугацаагаар орхиж явах үедээ цонхны бэхэлгээ, цоожоо сайтар шалган хөршүүддээ мэдэгдэж, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлж хамтран ажиллана уу хэмээн Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ.