БНСУ-д хөдөлмөр эрхлэх сонирхолтой иргэдийн солонгос хэлний төвшинг тогтоох эхний хэсгийн шалгалтыг өнөөдрөөс эхлэн энэ сарын 14-нийг хүртэл авахаар тов тогтоожээ. Уг шалгалт хуваарийн дагуу ирэх наймдугаар сарын 16-ныг дуустал үргэлжлэх юм. Шалгалтыг EPS-TOPIK шалгалтын компьютер тестийн танхимд авах юм байна.
Шалгалтад ороход хурууны хээ уншуулж бичиг баримтын тулгалтыг гурван удаа хийх ажээ. Бусдыг өөрийнхөө өмнөөс шалгалтад оруулах, бусдын өмнөөс шалгалтад орох зэрэг хуурах үйлдэл гаргавал солонгос хэлний төвшин тогтоох шалгалт өгөх эрхийг гурван жилээр хязгаарлах юм байна. Солонгос хэлний шалгалтын дүн ирэх тавдугаар сарын 10-наас гарах талаар албаны цахим хуудаст мэдээлжээ.