Өнгөрөгч амралтын өдрүүдэд Хан-Уул дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Туул-1" хотхоны нэгэн байрны орцны цонхоор хоёр охин үсэрч, амиа алдсан хэрэг гарчээ.
Охидыг юунаас болж амиа алдсаныг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байгаа аж. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Амиа алдсан охидын тухайд 16, 17 настай байжээ. Тэднийг цонхоор үсрэхийг харсан оршин суугчид цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна.