Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан орон байрны хулгай ихэсчээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт оршин суух Г гэгч нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэ толгойд оршин суух иргэн А-ийн гэрийн хаалганы цоожийг эвдэж “Toshiba” 32 инчийн зурагтыг хулгайлсан байна.
Мөн Чингэлтэй дүүрэгт оршин суух С гэгч нь Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороо, Орбитод оршин суух Б-ын гэрийн хаалганы цоожыг эвдэж “Sharp” 39 инчийн LCD зурагтыг хулгайлсан үйлдлүүдийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байгаа аж.