Шатахуун түгээх станцын түгээгчийг дээрэмдсэн этгээдүүдийг цагдаагийнхан шуурхай эрэн сурвалжилж баривчилжээ. Тодруулбал энэ сарын 2-3-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцыг хоёр этгээд дээрэмдсэн хэрэг гарсан байна.
Харин түгээгч Х цагдаад тэр даруй дуудлага өгч, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн хайж гэмт этгээдүүдийг энэ сарын 06-07-нд гэрээс нь баривчилжээ. Одоогийн байдлаар дээрмийн гэмт хэрэг үйлдсэн 18, 19 настай хоёр залууг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих төвд саатуулаад байна. Тэд мэдүүлэхдээ урьдаас төлөвлөж хэд хэдэн газрыг судалсан байсан гэжээ. Түүнчлэн сэжигтэн этгээдүүд дээрэмдсэн 400 мянган төгрөгөө үрж амжаагүй байсан аж.