Нийслэлд өчигдөр хоёр газарт объектийн гал гарчээ. Тодруулбал Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийн оюутны байранд гал гарсан байна.
Галын дуудлагыг өдрийн 12:27 цагт өгсөн бөгөөд дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 14 албан хаагч, нэмэлт дуудлагаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн долоон албан хаагч ажиллажээ.
Нийт 21 албан хаагч, таван автомашинтайгаар ажилласны хүчинд галыг унтрааж, утаажилтын бүсээс 12 хүнийг гаргасан байна. Гал гарсан шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа аж.