09.00 цагт Хангарди ордны 14 давхарт "Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах" сэдэвт зөвлөгөөн болно.
09.00 цагт Туушин зочид буудалд ХЗДХЯ, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” Үндэсний чуулган зохион байгуулна.
09.30 цагт “Монгол улсын аюулгүй байдлын орчин-Батлан хамгаалах бодлого” эрдэм шинжилгээний хурал Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуульд болно.
11.00 цагт Нийслэлийн иргэний танхимд "Агаарын бохирдол бууруулах, хог хаягдал, орчны эрүүл ахуйн цэвэр цэмцгэр байдлыг хангахад хороодын Засаг дарга нарын оролцоо" хэлэлцүүлэг болно.
14.00 цагт Монголын театрын музейд найруулагч Ё.Балдангийн “Театрын орон зайн хөдөлгөөн” номын нээлт болно.
15.00 цагт Хүүхэд багачуудыг ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүтээсэн “Үймээзэд тохиолдсон явдал” хүүхдийн жүжгийн нээлт Монголын хүүхдийн ордонд болно.
Төрийн ордонд
09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
09.00 цагт “В” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.
11.30 цагт Нээлттэй сонсголын танхимд УИХ-ын гишүүн Ж.Батзандан 2017 оны төсөвтэй холбогдуулан хэлэлцүүлэг зохион байгуулна.
14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
15.00 цагт “Г” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11.30 цагт “Өргүй Монголын төлөө 218.1” хөдөлгөөнөөс Монгол улсын өрийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Шударга Шүүх Монголыг аварна” цуглаан зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.