Архангай аймгийн есөн гайхамшгийн нэг болох Чулуутын хавцал дээгүүр 150 метр урттай шилэн гүүр баригдаж эхэлжээ. Одоогоор ажлын явц арав орчим хувьтай байгаа ч Улсын баяр наадмаас өмнө уг гүүрийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн аж.
Шилэн гүүрэн дээгүүр жуулчид хоёр цаг орчим алхахдаа хажуугийн шатаар доош бууж, байгалийн сонин, содон тогтоц бүхий хавцалтай илүү ойроос танилцахын зэрэгцээ төөрдөг толин байшингаар зочлон, агаарын гулсуур, агаарын дугуй, мотоциклын шоу үзүүлбэр шимтэх боломжтой юм байна.
Мөн хавцлын хоёр талаар энгийн болон дээд зэрэглэлийн хоёр төрлийн жуулчны бааз байгуулж, өөр өөр өнгө, загвар бүхий шилээр бүтээсэн 20 гэрт жуулчид хүлээн авахаас гадна ресторан, буфет ажиллуулах гэнэ.
Сэтгэгдэл (6)