Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Нямбаатар: Монголын төрд зүтгэе гэж байгаа бол оффшорт данс эзэмших ёсгүй

2017-4-12
0
ЖИРГЭХ

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар оффшорын тухай буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай  хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг байнгын хорооны гишүүд дэмжсэн юм.  Ингэснээр оффшорын тухай хуулийг УИХ энэ долоо хоногт багтаан эцэслэхээр болж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, уг хуулийн ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатартай ярилцлаа.

 

 

-Энэ хуулийг баталснаар одоогийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх талаар та мэдээлэл өгнө үү?

 

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилсан сэргийлэх тухай хуулиар хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч субьектууд өөрийнхөө хөрөнгийн талаар мэдүүлэх үүрэг хүлээж байгаа. Одоогийн хуулиар хориглолтын хувьд гадаадын бүс нутаг дахь дансанд байгаа хөрөнгө орлогоо мэдээлсэн тохиолдолд хориглолтод тооцохгүй байгаа. Харин энэ хуулийг баталснаар өнөөдрийн зарлаад байгаа 42 улсыг “оффшор бүс” гэж Засгийн газрын тогтоолоор батлуулах юм. Энэ тогтоолыг ирэх сарын 10-ны дотор баталж, 39800 албан тушаалтан 42 бүсэд санхүүгийн үйл ажиллагаа явуулахыг л хориглож өгч байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, одоо мэдүүлчихсэн буюу Хонконг, Швейцарьт данстай хүмүүс хөрөнгөө татах зүй ёсны үүрэг хүлээнэ. Дээр нь тэдгээр хүний хамаарал бүхий этгээд энэ үүргийг давхар хүлээнэ. Хэрэв мэдүүлгээ гаргаж өгөөгүй бол нийтийн албанаас чөлөөлөх, эргүүлэн татах үндэслэл болно гэсэн гол заалттай.

 

-Хамаарал бүхий этгээд гэдэгт чухам хэнийг багтаагаад байна вэ. Тухайлбал худ ураг болоод явчихвал хамаарал бүхий этгээд болох уу?

 

-Энэ хуульд хоёр ойлголт байгаа. Хамаарал бүхий этгээд болон нэгдмэл сонирхолтой этгээд гэж. Ерөөсөө л гэр бүлийн гишүүд буюу төрсөн  аав ээж, ах, эгч, дүүсийг нь хамаарал бүхий этгээд гэдэгт багтааж үзнэ. 39800 хүний хувьд хамаарал бүхий этгээд гэхээр их өргөн хүрээтэй ойлголт гарч ирнэ. Энэ утгаараа Монгол Улсын банк санхүүгийн байгууллагын хувьд ч тэр хөрөнгийн эх үүсвэрээ дотоодод хадгалж байх ёстой гэдэг зарчим бий. Монгол мөнгө гадагшлаад байна гэдэг шүүмжлэлд хязгаарлалт тавьсан ойлголт болно. Хүмүүсийн эргэлзэж тээнэгэлзээд байгаа нэг зүйл бий. Энэ нь бид 42 улсаас мэдээ мэдээлэл авч чадах уу гэдэг асуудал. Бид боломжгүй гээд бүх зүйлээс хойш сууж болохгүй. Боломжийнхоо хэрээр олон улсын байгууллагуудтай хамтран ажилласнаар улс орнуудтай мэдээлэл солилцох төвшинд ахиц гарна. Одоогийн байдлаар 2-3 оронтой мэдээлэл солилцохоор болоод байна. Цаашдаа энэ хүрээг өргөтгөхийн төлөө ажиллах  ёстой.

 

-Эргүүлэн татах хугацааны хувьд зургаан сар гэж оруулж ирсэн ч хэлэлцүүлгийн явцад 3 сар болчих шиг боллоо. Тухайн албан тушаалтан оффшорт хөрөнгөтэй гэдгээ мэдүүлж амжаагүй байтал “панам”-аар ч юмуу нэрийг нь ил гаргаад хууль хэрэгжүүлээгүй хүн гээд гаргаад зарлачихвал хуулийн ямар санкцаар хариуцлага хүлээлгэхээр байгаа вэ?

 

-Энэ тохиолдолд хоёр төрлийн санкц байгаа. Нэгдүгээрт, оффшорын тухай хуулийн дагуу албан тушаалаас нь эргүүлэн татна. Харин Эрүүгийн хуулийн хувьд тухайн мөнгөнийхөө эх үүсвэрийг нотол гэж байгаа юм. Ямар бизнесээрээ тэр хэмжээний мөнгийг олсон юм. Жишээлбэл, С.Баярцогт гэдэг хүний хувьд сая ам.доллараа мартчихсан гээд байгаа шүү дээ. Гэтэл энэ мөнгөө Сэлэнгэ аймагт тариа буудай тарьж олсон юмуу, тухайн мөнгөнөөсөө татвар төлсөн юм уу л гэж асууна гэсэн үг. Харин үүнийгээ нотолж чадахгүй бол Эрүүгийн хуульд заасны дагуу хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан, татвар төлөхөөс зайлсхийсэн гэдэг зүйл ангиар шийтгэх учиртай.

 

-Үнэхээр оффшорт хэдэн төгрөг байгаа талаарх мэдээллийг авах боломжтой юу. 17 тэрбум ам.доллар гэдэг тоо хэр бодит бол?

 

-“17 тэрбум ам.доллар гадаадад оффшорчдын дансанд хадгалагдаж байна, үүнийг оруулж ирье” гээд сошиалаар шуугиан тариад байна. Гэтэл энэ мэдээллийг хэн нотолсон, тогтоосон нь тодорхойгүй. Тэгэхээр ийм замбараагүй байдалд бид цэг тавих болсон. Тиймээс оффшорын тухай  хуулийг баталсны дараа олон түмний эргэлзээг тайлсан, нэг тийш болгох ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Үүнд ажлын хэсэг ч гаргах ёстой. Хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхэд миний бие энэ талаар тэмдэглэлээр үүрэгжүүлье гэж бодож байгаа.

 

-Тэгэхээр та 17 тэрбум ам.доллар оффшорт хадгалагдаж байгаа гэдэгт эргэлзэж байгаа хэрэг үү?

 

-Монгол Улс өөрөө 10 тэрбумын эдийн засагтай орон. Ийм эдийн засагтай орны хаанаас 17 тэрбум ам.долларыг хулгайлаад гадагш нь гаргачихав гэдэгт бид цэг тавих ёстой.

 

-Тэгвэл энэ мөнгийг оффшорт ямар байдлаар орсон, Монголоос яаж гарсныг мэдэх боломж байгаа болов уу?

 

-Монголын хамгийн том төсөл Оюутолгойд өнөөдрийн байдлаар тав орчим тэрбум ам.доллар л орчихоод байна. Үүнийг 11-д хүргэх эсэхэд мэтгэлцээн өрнөсөөр л байна. Гэтэл тэр 17 тэрбум ам.доллар Монголоос яаж гарсан юм бэ гэдгийг мэдэхэд маш амархан. Өнөөдөр Монгол Улсын хилээр 17 тэрбум ам.доллар шуудайлаад гарна гэвэл нэлээд олон ачааны тэрэг болох байх. Үүнд нь хэдий хугацаа зарцуулагдах юм бэ гэдэг сонин. Эс бөгөөс дансаар л гарсан байж таарна биз дээ. Гэтэл Монголбанкны гадаад клинрингээр 2000 оноос хойш 2017 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл хэдий хэмжээний мөнгө гадагшилсан, ингэхдээ ямар зориулалтаар хэдэн хувь нь гарсан гэдгийг л мэдэхэд бүх зүйл ил болно. Өөрөөр хэлбэл нефт, хүнсний импортод зориулж төчнөөн төгрөг, бусдад нь төдийг, үүнийг хувьцаат компанийн ногдод ашиг хэлбэрээр гарчээ гэдгийг АТГ, Монголбанк, Тагнуулын ерөнхий газар ажлын хэсэг байгуулж, мэдээлэл хийх ёстой.

 

-Хууль эрх зүйн хувьд боломж нь хэр байдаг юм бол?

 

-Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тухай хууль гэж бий. Энэ хуулиас 20 сая төгрөгөөс дээшх бүх гүйлгээг шалгах үүргийг тагнуулын болон бусад холбогдох байгууллага хүлээсэн байдаг. Тиймээс сошиалаар шуугиад байгаа шиг 17 тэрбум ам.доллар гадагшилчихсан юм бол Монгол Улсын тусгай албад ажиллаагүй, эсвэл ажилласан юм бол нотолж ярих цаг болсон. Ийм байхад ард түмнийг махан дунд төөрөгдүүлдэг явдал гараад байна.

 

-Та энэ хуулийг эцсийн хэлэлцүүлгээр батлагдана гэж харж байна уу?

 

-Тэгэлгүй яах вэ. Бид ямар ч байсан оффшорын хуультай болчихлоо. Эцсийн хэлэлцүүлгээр баталж таарах байх. Энэ хуулийг дөрвөн жил ярьсан. Энэ хугацаанд гацаанд орох, ямар нэг лоббид орж зогсоодог байсан. Энэ бүхний эцэст шударга ёсны хүсэмжлэл нийгэмд байгаа учраас хуультай болж байна.

 

-Хуулийг хэрэгжүүлэх гэдэг чухал ажил бас гарч ирнэ дээ?

 

-АТГ, ХЗДХЯ болон  холбогдох бусад байгууллага энэ хуулийг хэрэгжүүлж, амь оруулах үүрэг хүлээнэ дээ.

 

-Хуулийн хамаарал бүхий хүмүүсийн тоонд бас маргаан байх шиг байлаа. Энэ талаар?

 

-Миний ойлгож байгаагаар 39 мянга 800 хүний хувьд арай өөр өргөн хүрээтэй юмуу гэдэг ойлголттой байсан. Бид анх улс төрд нөлөө бүхий 301 хүн, түүний хамаарал бүхий этгээдүүдийг бүхэлд нь хориглоё гэж ярьж байсан. Гэвч ажлын хэсэг дээр хэд хэдэн зарчим дээр санал зөрсөн. Тухайлбал, татвар, гааль, газрын албадын түшмэдүүд 301 гэдэг ангилалд багтаагүй. Тэгэхээр нэмэх нь бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, цагдаагийн байгууллагын удирдлагууд багтаагүй байгаа учраас багтаая. Ингээд нийт тоог нь гаргаад хамаарал бүхий этгээд гэж заагласан байвал зүгээр байсан юм болов уу гэдэг санал явж байсан ч сүүлдээ өргөжөөд 39800 хүнийг хамруулахаар боллоо. Хэрвээ та монголын төрд зүтгэе гэж байгаа бол, таны хамаарал бүхий этгээдүүд оффшор данс эзэмших ёсгүй, тэнд санхүүгийн үйл ажиллагаа явуулах ёсгүй л гэж байгаа юм.

 

-10.1.4 гэдэг заалтыг энэ хуулийн амин сүнс нь гээд байгаа. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгнө үү?

 

-Нэр бүхий гишүүд энэ заалтыг хуулиас хасах саналыг хэлсэн. Энэ заалт нь бүх шатны сонгуульд нэр дэвших, нийтийн албанд ажилд орох гэж байгаа хүн өмнө нь оффшор бүсэд данс эзэмшиж байсан, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байсан тохиолдолд энэ  тухайгаа 30 хоногийг дотор урьдчилан мэдүүлж, хасалт хийлгэх үүрэг хүлээнэ гэсэн  заалт байгаа юм. Гэтэл нөхөд болохоор оффшорчид монгол төрд хамраа цухуйлгах ёсгүй гээд байгаа. Гэтэл энгийн жишээ татахад хэн нэг хүн Голлонд улсад хуучин машин унах эсвэл суралцаж байсан, хараар болон хууль ёсоор хөдөлмөрлөж байгаад хийсэн ажлынхаа хөслийг авахын тулд тэнд данс нээлгэж таарна. Хонконгд суралцаж байсан хүн эсвэл эмчлүүлэхээр очсон хүн данс нээлгээд тодорхой хэмжээнд гүйлгээ хийсэн байж таарна шүү дээ. Гэтэл энэ бүхнийг бүхэлд нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар сурч боловсрох, хөдөлмөрлөх, сонгох, сонгогдох эрхийг нь хязгаарлаж болохгүй гэдэг зарчимтай зөрчилдөөд байгаа учраас хэрэв та өмнө нь оффшор бүсэд санхүүгийн болон бусад үйл ажиллагаа явуулж байсан бол энэ тухайгаа 30 хоногийг дотор мэдүүл гэж байгаа юм. Энэ байдлаас аваад үзэхээр популизм гэдэг зүйлийг бодит байдлаас ялгах ёстой.

 

42 бүсэд монголчуудын ихээхэн зорчдог европ ази тивийн улсууд багтаж байгаа. Жишээ нь Швейцарьт монголчууд олноороо ажиллаж, сурч байгаа. Энэ хүмүүс тэнд ажиллаж, амьдарч байсныхаа төлөө нутагтаа ирээд төрийн албанд ажиллах эрхгүй болно гэдэг бол байж боломгүй зүйл. Тиймээс бид хэт туйлширч болохгүй.

 

-Хуулийн хөөн хэлэлцэх хугацаа гэж алга. Гэтэл одоогийн байдлаар оффшортой гээд зарлагдчихсан олон албан тушаалтан байна. Харин хуулиар эднийг хамгаалсан хууль болох нь гэх хардлага нийгэмд байна. Энэ талаар?

 

-Хэн нэгнийг хамгаалсан зүйл огт байхгүй.  Эрүүгийн хуульд маш олон зохицуулалт байгаа. Тухайлбал, энэ хуулийн үйлчлэл 2002 оны есдүгээр сарын 1-нээс өнөөдөр ч хүчин төгөлдөр үйчилж байгаа. Өөрөөр хэлбэл, бид тэр хүмүүсийг өршөөчихсөн гэсэн ойлголт байхгүй. Зүгээр дэлхий нийтэл нэг ойлголт бий. Мөнгө угаах гэдэг зүйл ангиар шүүн тасалсан тохиолдол маш цөөн байдаг юм билээ. Манайд өнгөрсөн жилүүдэд Дорлигжав прокурорыг улсын ерөнхий прокурор байх үед маш олон улстөрчид мөнгө угаах гэдгээр эрүүгийн хэрэг үүсгэж байгаад замхарч алга болж байсан. Харин хууль бусаар хөрөнгөжих гэдэг заалт манайд 1-2 таслагдсан нь бий. Цаашид оффшортой холбоотой олсон орлого, мөнгө хөрөнгийн талаарх эх үүсвэрээ нотолж чадахгүй л байгаа бол хууль бусаар хөрөнгөжих гэдгээр зүйчлэх эрх зүйн зохицуулалт хэвээрээ байгаа.

 

Б.Батчимэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • Зочин (103.26.193.30)
    Ene nuhur yagaad turd garaad irevee mungunii gar doo
    2017 оны 04 сарын 19 | Хариулах
  • зочин (59.153.85.119)
    энэ эргүү малыг одоо яана даа эргүү новш
    2017 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.179.31.41)
    demjij bn!!!!!! Eh oronoo hogjuulyie!
    2017 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.229.120.202)
    Хуулийг баталсан нэр зүүлээ. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан МАН-ын хууль гэж ойлгогдохоор популист хуулийг санаатайгаар баталлаа. . Сонгуулийн дараа заалтуудыг өөрчлөөд танигдах аргагүй өөрсдийгөө хамгаалсан заалт нэмж оруулахаа МАН-ыхан маань сайн мэдэж байгаа байлгүй дээ. Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл энэ хуулиа тайлбарлаад популизм хийх сонгогчдыг хууран мэхлэх гарын авлага болгох зорилготой байгаа нь ил байна.
    2017 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    НЯМБААТАРАА ЧИ ГАДААД ХЭРГИЙН САЙД 38900 ХҮНИЙ МЭДҮҮЛЭГ ДЭЭР ХАМААРАЛ БҮХИЙ ХҮНИЙГ НЭМБЭЛ 160,0 ОРЧИМ БОЛНО ТООГ ЦӨӨЛӨХ САНАЛ ОРУУЛХАД ДЭМЖЭЭД ТАЛЧИГНААД БАЙСАН ШҮ. НААД ХУУЛИЙГ ЧИНЬ БАНТАН БОЛГОЖ ОРУУЛЖ ИРСЭН ХҮН БОЛ ХУУЛЬ ЗҮЙН САЙЛ ЧИНЬ ШҮҮ НААДУУЛ ЧИНЬ ХУУЛИЙГ ЯАЖ ӨӨРСӨНДӨӨ АШИГТАЙ БОЛГОХ ВЭ ГЭДЭГ БОДОЛ ТЭЭЖ ТҮҮНИЙГ ХУУЛЬД ТУСГАХ ГЭЖ ЗҮТГЭЖ ЯВАА БИТГИЙ БУСДЫГ ДАГАЖ ТАЛЧИГНАХ ХЭРЭГҮЙ ХЭРЭЭ ДАГАЖ ГАЛУУ ХӨЛӨӨ ХӨЛДӨДӨГ ХУУЛЬ ЗҮЙН САЙД, ГАДАД ХЭРГИЙН САЙД ХОЁР ЧИНЬ ЧАМАЙГ ХӨЛДӨӨ ЧИРЖ АЛАХ ВИДЭЭ НААД ЧИНЬ АЛЬ ХЭДИЙН ХЭН НЭГЭН ХҮНИЙ НЭР ДЭЭР ХӨРӨНГӨ МӨНГӨ ДАНСАА ШИЛЖҮҮЛСЭН БАЙГАА БАЙХ ШҮҮ ТЭГЭЭД ТИЙМ САНАА ХЭЛЭЭД УЧРАЛН ХЭЛДЭГЭР НАДАД ХАМААГҮЙ ХҮН ГЭЖ БУЛТАХ НҮХЭЭ МАЛТАЙ БАЙГААГ БҮҮ МАРТ БАЛЧИР, ГЭНЭН БАЙНДАА ЖААХАН УЛ СУУРТАЙ БОДОЖ СУР
    2017 оны 04 сарын 13 | Хариулах
  • зочин (202.72.244.221)
    Улс төрчдөд ичих булчирхай алга. Идэж уусан чинь булчингаараа гарна даа.
    2017 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.160.29)
    Олон юм ярилгүй сонгогдсон дүүргээ өөднө тат.Дүүрэгт байхадаа худлаа ярьж л байсан.Залуу хүн жоохон зориг золбоотой бай.Хэлсэн ярьсандаа эзэн бай.Наад нэг шийрэвгэнэсэн зангаа боль.
    2017 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.160.29)
    Улсаас хулгай хийсэн мөнгөө байршуулчихсан хүмүүс.Хууль хяналтын байгуулагууд яагаад шалгахгүй байна. Сүүлийн 20 жилийн зээл тусламж улсын маань ашиг бүгд энэ оффшор бүсэд байгаа нь тодорхой монгол гэдэг улс хуультай шүү .Энэ нөхөр их өмөөрч байгаа чамд иргэд чинь дүнгээ тавинаа.
    2017 оны 04 сарын 13 | Хариулах
  • Хнз (99.100.111.145)
    Идсэн мөнгөө нуухгүй бол яах юм вэ.Өмдөндөө хийгээд орныхоо доор хадгалж Хятад болохуу.Ер нь идэхээ болих уу.Нөгөө ил тод байдлыг хувь хүн дээр яаж хэрэглэх вэ.Юуны өмнө хэн хичнээн хөрөнгө хаанаас одсоныг илчилсэлмээр байна.Манай томчуул тэр дундаа МАН ынхан мөн таргандаа.Нөгөа феодол гэдэг нь яг мөндөө
    2017 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.189.13)
    Одоо мөнгөө гөргачихсан луйварчдад энэ хууль хамааралгүй юү элбэгдорж стилээр өөрийгөө цэвэрлүүлж авч байгаа луйварчдын давхар санаа яваад байна уу
    2017 оны 04 сарын 13 | Хариулах
  • мах (202.179.24.79)
    УИХ-ын гишүүн болоод СХД-ийн ЗДТГ болон бусад албад хороодод өөрийн хүмүүсийг ажиллуулж өмнөх булхайгаа тэд нараараа дамжуулж хаацайлж яваа ердийн нэг луйварчин бол Нямбаатар
    2017 оны 04 сарын 12 | Хариулах
  • bghj (202.179.24.79)
    Энэ нөхөр СХД-ийн 19-р хороонд байх Хүүхдийн эмнэлэгийн газрыг тус дүүргийн Иргэдийн хурлын дарга байхдаа хууль бусаар авч нэг орц бүхий 10 давхар 2 орон сууц барьсан. Ер нь тус дүүргийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн газрыг зарж үрсэн нөхөр дөө.
    2017 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.29.125)
    ХИЧНЭЭН ЖИЛ ХУДЛАА ЯРИХ ЮМ БЭ ОДОО БОЛИЛДОО
    2017 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (150.129.143.251)
    hudlaa yrigch..
    2017 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.180.218.100)
    Ene nohor bytshan uls tor hiij baigaa ym baih daa. Oor ys zuin olon asuudal baidag ym sh dee. Hudlaa gar haragdaad baidag ym.
    2017 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (43.250.126.98)
    Даан ч дээ дэлхийн улс орнуудын сайныг дуурайхгүй аль муу муухайг дуурайж байдаг. Гэтэл УИХ-ын гишүүн Нямбаяр,Моносын захирал Лхагжав нар арайчдээ заавал оффшорт мөнгө хадгална гээд хүмүүсийн тархийг худлаа ярьж угаагаад байхдаа яахвэ дээ. Эд нар хумхийн тоос болох болтугай.
    2017 оны 04 сарын 12 | Хариулах
  • bayarism (126.245.218.111)
    ene hudlaa zaluu baina leeee tanaid honoeg ni uzeed ineed hursen yaaj yawj bgaad gishuun bolchdiin zdrass gj
    2017 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (43.250.126.98)
    Дэлхийн 200 гаран улсаас 42-хон орон Оффшор бүсэд байгаа нь даанч аль мууг нь л дуурайж байдаг. Тавараас зугтаасан, хулгайлсан, хүн алсан мөнгө л байдаг юм байна. Иймээс Монгол хүн оффшор бүсэд мөнгө хадгалж болохгүй гэж хуульчилаад хэрэв хууль зөрчсөн байвал зохих хариуцлагыг ноогдуулна гэхэд л болоо юм бишүү.Гэтэл заавал оффшорт мөнгө хадгална гээдл,тэр нэг телевизээр өөрийгөө дандаа сурталчилж худлаа ярьдаг Худ, Үйлд. Тэнх-ийн захирал гэж яг үнэг шиг, хувалзаа, хувалз нэг шар юм Та нар мэдэхгүй, энэ чинь эдийн засгийн нэг хөшүүрэг байхгүй юүй гэж ард биднийг та нар юүч ойлгохгүй тэнэг, мангар гэж телевизээр доромжлоод л, Тэр юү юм бэ? бас л нэг зальтай луйварчин гэдгийг Моносоор нь хэн хүнгүй мэднэ шүү дээ.
    2017 оны 04 сарын 12 | Хариулах
  • зочин (202.179.29.170)
    Хамаарал бүхий этгээдэд зөвхөн өөрийн төрсөн аав ээж ах эгч дүү хүүхэд орно гэжээ. Ойлгохгүй байна.Таавар таалгая Би төрийн албан хаагч. Төрсөн 2ах 2 эгч 4 дүүтэй . Өөрийн 4 хүүхэдтэй . 3 худтай. 2 бэр 1 хүргэнтэй . Би өөрөө 1 эхнэртэй. Эхнэр 6 дүүтэй . 6 дүүгийнх нь 4 гэр бүлтэй. Миний төрсөн ах эгч дүү нар бүгд тусдаа амьдралтай. Бас бэр хүргэн худуудтай. Энэ олон хүмүүс дотор МАН ч байна АН ч байна. Хилийн гадна ажилладаг ч байна, ажилгүй ч байна. Аль нь хамаарал бүхий болох вэ?
    2017 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.21.106.152)
    ЭНЭ НЯМБААТАРЫГ ӨӨРИЙГ НЬ ШАЛГА ЭНЭ БАС НО ТОЙ ЭТГЭЭД ОФФШОРЧДЫГ ХАМГААЛААД БАЙГАА ШҮҮ ЦААНА АА...
    2017 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.43.121)
    Нямбаатар гэж хүн УИХ-д байдаг юм бна.хаанаас сонгогдсон хүн юм бол?
    2017 оны 04 сарын 12 | Хариулах
  • oligarhi (202.9.43.104)
    Hudlaa shudarga tsarailaad yahav.S.Batbold Tsogtbaatar Temuulen Delgersaikhan 4-g UIH-s tatuulah sanal oruul.Ternees naash ene yum yarisan bolgoniig POPchid gej ard tumen uzeh bolno
    2017 оны 04 сарын 12 | Хариулах
  • ЖБ (202.9.41.88)
    Гадаадын компаниудын эрх ашгийн тулд ажиллаад менгее Монголд авалгvй шууд Монголоос гадуур авилга аваад тvvнээ энэ дэлхийн хаа нэг буланд хадгалчихаад хех инээд нь хvрээд сууж байгаадаа. Санж Баяр бол хенгехен тэгээд сууж чадах хvн байхаа!
    2017 оны 04 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    15 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    29 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    58 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    1 цаг 2 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    1 цаг 16 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    1 цаг 27 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    1 цаг 40 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    2 цаг 4 мин
  • Өглөөний цайг өөртөө юу?
    2 цаг 28 мин
  • COP17: Бэлчээрээ аврах боломж буюу өгөөжийг нь малчид ч хүртэнэ
    2 цаг 58 мин
  • Э.Батшугар: Төрийн нийт үйлчилгээний 77 хувь цахим хэлбэрт шилжээд байна
    3 цаг 3 мин
  • Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    3 цаг 8 мин
  • Монгол, Израилын парламентын бүлгийн дарга нар цахим уулзалт хийлээ
    3 цаг 19 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов
    11 цаг 5 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө
    11 цаг 10 мин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
    17 цаг 56 мин
  • Их Британийн хаан III Чарльзын дүү Эндрюг АНУ-д ирж "Эпштейний хэрэг"-т мэдүүлэг өгөхийг шаардав
    19 цаг 31 мин
  • Зэвсэгт этгээд сургуульд гал нээж есөн хүнийг хөнөөж, 25 хүнийг шархдуулжээ
    19 цаг 42 мин
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
    19 цаг 48 мин
  • Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо
    21 цаг 40 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК