09.00 цагт: Улсын заан Цэдэндамбын Баярсайхан нэр бүхий хүмүүсийг залилан мэхэлсэн хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлнэ.
09.00 цагт: Байгаль орчин аялал жуулчлалын яам байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан “Монгол орны байгаль, уур амьсгалын үнэн нөөц” сэдэвт байгаль орчны салбарын онол, практикийн бага хурал Цаг уур, орчны шинжилгээний газрын хурлын танхимд болно.
9.30 цагт: Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ.
10.00 цагт: "Аюулгүй хүнс" сарын аяны хүрээнд Нийслэлийн Иргэний танхимд "Ээлтэй хүнс" үйлдвэрлэгч аж ахуй нэгж байгууллагыг шалгаруулах үйл ажиллагаа болно.
10.00 цагт: ЗХЖШ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.00 цагт: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулах анхдугаар Зөвлөлдөх санал асуулгын талаар Төрийн ордны хуралдааны В танхимд хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өгнө.
11:00 цагт: Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2017 оны III сарын байдлыг танилцуулах хэвлэлийн бага хурал Засгийн газрын 3 дугаар байрны 204 тоот мэдээллийн танхимд болно.
12:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газрын хэлтсийн дарга, инженер гэх мэт бүрэлдэхүүнтэй комисс барилгын зөвшөөрлийг хэрхэн хууль бусаар олгосноос үүдэн хувийн хэвшлийн төлөөлөл тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байгаа талаараа мэдээлэл хийнэ