Өнгөрсөн хоногт иргэд, байгууллагаас 1941 удаа холбогдсоноос гэмт хэргийн 75, зөрчлийн 1264, согтуугийн 366, зам тээврийн ослын 236 мэдээллийг шалгасан байна.
Энэ өдөр гэмт хэргийн шинжтэй 58 үйлдлээс 34 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.
Тухайлбал: Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, 117-р сургуулийн орчимд иргэн М-ийг гар утсаараа яриад явж байх үед тус дүүрэгт оршин суух хаягтай О, Х нар согтуурсан үедээ гар утсыг нь бүлэглэн булааж зугтаасан хэргийг тус дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн шалгаж байна.