Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баярын нээлтийн арга хэмжээг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар найруулахаар болжээ.
Тэрбээр өнгөрсөн жилийн баяр наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагааг найруулж байсан бол энэ жилийн мөн найруулахаар болсон байна.
Наадмын урлаг соёлын арга хэмжээний зардлыг 1.039.560 төгрөгөөр төсөвлөжээ. Үүнээс наадмын нээлт хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах зардалд 850 сая төгрөг, Улаанбаатарын үдэш цэнгүүнийг 198 сая төгрөг, Хүй долоон худагт болдог соёлын наадмыг 25 сая төгрөгөөр тус тус тооцсон аж.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (7)