Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, гавьяат тамирчин, улсын заан Ц.Баярсайхан бусдаас хуурамч бичиг баримт ашиглан 500 сая төгрөг залилан мэхэлсэн хэрэгт холбогдсон билээ.
Тэгвэл түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч хойшилжээ.
Тодруубал шүүх хурал ирэх тавдугаар сарын 22-ны өдрийн 9:00 цаг хүртэл хойшлогдсон байна. Учир нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүл мэндийн шалтгааны улмаас хурал ийнхүү хойшилжээ.