Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид хоолондоо хордож, нэг нь Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт эмнэлгийн тусламж авсан ч нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн 4 сурагч хоолонд хордож, нэг нь нас барсан байна. Урьдчилсан байдлаар тэднийг сургуулийнхаа "Үдийн цай"-нд хордсон байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж.
Харин өөр нэг эх сурвалжийн хэлж буйгаар хордсон сурагчид нэг айлын хүүхдүүд бөгөөд тэд зах дээрээс өндөг авч идсэний дараа хордлогын шинж тэмдэг илэрсэн гэж байна. Бид энэ талаар эргэн мэдээлнэ.