Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид хоолондоо хордож, нэг нь Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт эмнэлгийн тусламж авсан ч нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.
Тодруулбал Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн 4 сурагч хоолонд хордож, нэг нь нас барсан.
Хүүхдүүдийн хордсон шалтгааныг олон янзаар мэдээлж байгаа ч үдийн цайнаас хордоогүй гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. Мөн хүүхдүүд дотуур байрны хоолноос болж хордсон эсэх, хордлогын шалтгааныг тогтоохоор Эрүүл мэндийн яам, МХЕГ-аас 11 хүний бүрэлдэхүүнтэй баг Батсүмбэр суманд ажиллаж байна.
Сэтгэгдэл (2)