Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 2017 оны 3 дугаар сард өмнөх сараас 0.9 хувь, өмнөх оны эцсээс 3.1 хувь, өмнөх оны мөн үеэс 2.5 хувиар өссөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2017 оны 3 дугаар сард өмнөх оны мөн үеэс 2.5 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.7 хувь (сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ 7.8 хувь), орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 4.2 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 1.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны жилийн эцсээс 3.1 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 9.7 хувиар (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 26.9 хувь) өссөн нь голлон нөлөөлжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2017 оны 3 дугаар сард өмнөх сараас 0.9 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 3.1 хувиар (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 8.2 хувь) өссөн нь голлон нөлөөлсөн байна.