Говь-Алтай аймгийн Шарга сумын харъяат Жүдо бөхийн ОУ-ын хэмжээний мастер Монгол Улсын начин Галбадрахын Гансүхийн нэрэмжит “Хантайшир дэвжээ”-ний бөхчүүдийн барилдаан болно.
Бөхийн барилдаан энэ сарын 19-нд “Монгол бөхийн өргөө”-нд болохоор товлогджээ.
“Хантайшир” дэвжээний түүх 2001 оноос эхтэй. Тухайн үед Монгол Улсын заан Р.Давааням, улсын начин Б.Пүрэв нар тус дэвжээг байгуулж байжээ. Одоогоор дэвжээний тэргүүнээр “Алтай констракшн” компанийн захирал, Монгол Улсын тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнэ ажиллаж байна.