НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш буюу дөрөвдүгээр сарын 16-ны ням гарагт явагдана.
2017 оны гуравдугаар сарын 1-нээс 3-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2017 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын https://ebarimt.mn/ системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах боломжтой болох юм.