Дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд мал төллөлт 40.6 хувьтай байна гэж ХХААХҮЯ-аас мэдээллээ.
Нийт 10.6 сая мал төллөж, 10.5 сая төл буюу 30.0 мянган ботго, 72.7 мянган унага, 226.9 мянган тугал, 5.5 сая хурга, 4.6 сая ишиг бойжиж байна. Мал төллөлт өмнөх долоо хоногоос 3.4 саяар нэмэгдэж, төл бойжилт 97.7 хувьтай байгаа юм.