Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж, нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан.
Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах зорилгоор гаргасан уг захирамжаар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил маргаашнаас эхлэн 08.00 цагаас эхлэх юм.
Хотын даргын гаргасан захирамж ирэх аравдугаар сарын 1-ны өдрийг хүртэл хэрэгжих аж.