НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг өнөөдөр 19:35 цагаас Боловсрол телевизээр орон даяар шууд дамжуулна. 2017 оны гуравдугаар сарын 1-нээс 3-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2017 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын https://ebarimt.mn/ системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах юм.