2017 оны 04 дүгээр сарын 17-ноос 04 дүгээр сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
17-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд нутгийн баруун хагаст, 19-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 17-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар, 18-нд ихэнх нутгаар, 19-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.Ихэнх хугацаанд Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгороор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар дулаарна.