10:50 цагт: 3х3 Азийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн баг тамирчид Чингис хаан ОУ-ын нисэх онгоцны буудалд газардана.
11:00 цагт: Улсын физикийн олимпиад 30 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд энэ жил эзэн Чингисийн өлгий нутаг Хэнтий аймгийн Чингис хаан хотноо болох тухай хэвлэлийн бага хурал хийнэ. Хаана: БСШУСЯ-нд
12:00 цагт: "Өдрийн сонин"-ы Асуух эрхийн танхимд хүүхдийн 20 мянган төгрөгийг хүүхэд бүрт тэгш хүртээх, Цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг шаардаж буй талаар эцэг, эхчүүд хэвлэлийн бага хурал хийнэ.
14:00 цагт: НҮБ-ын байранд Хүний эрхийн үндэсний байгууллага-иргэний нийгмийн түншлэл 13 дахь уулзалт хэлэлцүүлэг болно. Уулзалтаар монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо Төрийн ордонд анх удаа зохион байгуулна.