“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн ээлжит хурал 11:00 цагт Шадар сайдын өрөөнд болно.
Хуралдаанаар аймгуудын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын чанар, газар хөдлөлтийг тэсвэрлэх байдлыг үнэлэх ажлын явц, үр дүн, авах арга хэмжээ болон бусад сэдвүүдийг хэлэлцэх аж.