Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран зохион байгуулж буй Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.
Зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 400 гаруй шүүхийн иргэдийн төлөөлөгчдөөс гадна төрийн болон төрийн бус байгууллага, судлаачид зэрэг 800 гаруй хүн оролцоно.
Энэ үеэр шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцооны ач холбогдол, хөгжлийн хандлага, хуулийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн тэдгээрийг даван туулах, хууль тогтоомжийг шинэчлэн сайжруулах санал, зөвлөмж гаргах юм байна.