Их засаг их сургуулийн төгсөх курсийн оюутан төгсөлтийнхөө баяраар нас баржээ. Тодруулбал тус сургуулийн төгсөлтийн баяр энэ сарын 15-нд болсон байна. Хонхны баярын албан ёсны арга хэмжээ дууссаны дараагаар тус сургуулийн нягтлан бодохын ангийн төгсөх курсийн оюутнууд Баянзүрх дүүрэгт байрлах амралтын газарт очсон байна. Энэ үеэр тус ангийн нэгэн оюутан амь насаа алдсан хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаж байгаа юм байна.
Сэтгэгдэл (1)