2017.4.18, Мягмар гараг / Билгийн тооллын: 22
Хаврын дунд харагчин туулай сар
Хоёр хар мэнгэтэй Хөхөгчин гахай өдөр
Аргын тооллын: 2017.4.18, Мягмар гараг
Наран ургах шингэх: 05.57-19.46
Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.