Согтуурсан үедээ элдэв шалтаг хайж настай хүнийг зодож амийг нь хохироосон харамсалтай хэрэг өчигдөр гарсан байна.
Хэргийн талаар тодруулбал, “Баянзүрх” захын гадна бусдад зодуулсан хүн ЯТТ-н 103-р ГССҮТ-д хүргэгдэн ирээд нас барлаа” гэсэн дуудлага иржээ. Мэдээллийг шалгахад “Баянзүрх” худалдааны төвийн зүүн урд зам дээр СХД-10 хороонд суух М /эр.60н/-г БЗД-9 хороонд суух Э /эр.38н/ нь согтуурсан үедээ шалтгаангүй хэрүүл маргаан үүсгэж зүүн шанаанд нь нэг удаа цохиж унагаан гэмтээсний улмаас хохирогч тус эмнэлэгт хүргэгдэн ирээд нас баржээ.
Сэжигтэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Сэтгэгдэл (1)