“Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөн”-ийхөн өнгөрөгч бямба гарагт хоёр дахь жагсаалаа хийж, улмаар суулт зарласан. Тэд өнгөрсөн шөнө энэхүү суулт зогсоосон юм.
Учир нь суулт зарласан хүмүүсийн нэг нь эмнэлэгт хүргэгдсэн юм. Тодруулбал ,23 настай Г.Бадам залуу ядарч туйлдан ухаан алдаж унан, түргэний тэргээр эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор Г.Бадамын бие тааруухан байгаа аж. Энэ талаар “Урьд суулт болоход, эсгий дэвсэх, нөмрөх юм уу, гэр барин зохих нөхцлийг хангадаг байсан. Энэ удаад төрөөс маш хатуу харгис хандан, минимум унд хоолноос бусдыг талбай руу нэвтрүүлэхгүй, ойрын 00-ыг хүртэл хааж, нөхцлөөр зовоон тамласан, мөн гэнэт хүйтэрч, бороо, цас, салхи ээлжилж, чийг зонхилж, нойргүй тасралтгүй гозгор сандал дээр сууж байснаас иймд хүрчээ.
Сууж байсан хүмүүсийн ихэнхи өмнө нь цуглаанд бэлтгэн цаг завгүй, нойр хоол муутай гүйлдэж ядралын байдалд орсон байсан болно. Ийм атал улс төрөөр туйлшрагч зарим хүн дайрч даажигнаж байгаа нь харуусалтай” хэмээн суултад оролцсон нэгэн иргэн цахим хуудаснаа бичсэн байна.