“Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилтнууд удирдлагууддаа шаардлага хүргүүлжээ.
Тодруулбал тус компаний ажилтнууд 2016 оны урамшууллаа өнөөг хүртэл аваагүй байгаа аж. Тиймээс энэхүү урамшууллаа цалин дээрээ нэмж өгөхийг хүссэн байна. Мөн Чалкогийн өрийг төлсөн асуудлаар эргэлзээ үүссэн талаар шаардлага дээрээ дурдсан байна.
Чалкогийн өрийг нүүрсээр дарах гэрээг зөрчиж, банкнаас зээл авч төлсөн нь маргаан үүсгэсэн. Чалкогийн зүгээс өр төлөгдсөнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн яриа гарсанд ажилчид зовниж байгаагаа илэрхийлэн, өр төлөгдсөн гэх албан баримтыг олон нийтэд ил болгохыг шаардсан байна.
Сэтгэгдэл (2)