Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Шинэ Амгалан хотхоны гаднаас “Автомашинаа алдлаа” гэсэн дуудлага иржээ.
Мэдээллийн дагуу шалгахад тус хороонд оршин суух Б “Toyota Prius-20” автомашиныхаа хаалгыг онгорхой орхих үед А гэгч хулгайлан зугтаасныг Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид илрүүлэн, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтэс шалгаж байна.
Иймд иргэд та бүхэн автомашиныхаа хаалга, цонхыг онгорхой орхихгүй байх, эд зүйлээ хүний нүдэнд ил харагдахаар үлдээхгүй байхыг сэрэмжлүүлж байна.