Шороон шуурганы улмаас өчигдөр /2017.04.19/ Сүхбаатар аймгийн хойд сумдын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, замын халтиргаа гулгаа үүссэн. Улмаар тус чиглэлийн замыг түр хязгаарласан билээ. Тус аймгийн Засаг дарга захирамж гаргаж, 2017 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 19 цагаас 20-ны өдрийн 05 цаг хүртэл зам хаасан юм. Үүнтэй холбогдуулж АТҮТ-өөс шуурхай арга хэмжээ авч тус чиглэлд зорчиж байсан 202 зорчигчийг аюул осолгүй суурин газар шилжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулсан. Тэгвэл Сүхбаатар чиглэлийн замыг өнөө өглөө нээжээ.